Хунтайж Уильям болон Кейт Миддлтон нар Энэтхэгт айлчилж байна
Хааны гэр бүлийн аялал
Кейт Миддлтон болон Хунтайж Уильям нар дөрөвдүгээр сарын 10-нд Мумбайд албан ёсоор айлчлаад байгаа юм. Хосууд энэ хооронд нутгийн иргэдтэй уулзаж, Энэтхэгийн бизнес эрхлэгчидтэй технологийн талаар ярилцаж, ядуусын хорооллын хүүхдүүдтэй крикет тоглоод амжжээ. Харин өчигдөр гүн болон гүнгийн ахайтан нар хатан хааны 90 насны ойд зориулсан хүлээн авалтанд оролцсон байна. Мөн тэдний төлөвлөгөөнд Казиранга үндэсний паркд зочлох, Пато хөндийгөөр зугаалах, ойн цагдаа нартай уулзалт хийх, Bohag Bihu наадамд оролцож, Ассамын шинэ жил тэмдэглэх зэрэг олон үйл ажиллагаанууд багтсан байгаа юм. Үүнээс гадна Уильям, Кейт нар Бутаны Вант Улсын нийслэл Тхимпху хотод зочилж, Бутаны хаан Жигме Кхесар Намгьял Вангчук болон хатан Жецун Пема Вангчук нартай уулзах төлөвлөгөөтэй байна. Сонирхуулахад, тэднийг Гималайн Кейт, Уильям нар гэж нэрийддэг гэнэ.