Оскар 2020: Улаан хивсний шилдэг төрхүүд
92 дах удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн одод юу өмссөн байгааг харцгаая
Кино урлаг сонирхдог хүн бүрийн хүсэн хүлээсэн мөч ирлээ! Кино урлагийн ертөнцийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох Оскарын наадам яг одоо Лос-Анжелес хотын Dolby Theatre-д зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн шилдгийн шилдгүүдийг тодруулахын өмнө нэрт дизайнеруудын урласан кутюр даашинзууд, тэйлор хийцийн хослолууд өмсөн, өө сэвгүй дүр төрх бүрдүүлсэн дэлхийн "А" зэрэглэлийн супер одууд кино наадмын улаан хивсний ёслолд оролцон камерын өмнө "гялалздаг" уламжлалтай.
2020 оны Оскарын наадмын улаан хивсэн дээр Шарлиз Терон, Марго Робби, Руни Мара, Рене Зеллвегер, Скарлетт Йоханссон, Билли Айлиш гээд нэр дэвшигчид, Холливүүдийн жүжигчид, поп одод болон энтертэйнмент ертөнцийн хамгийн алдартай хүмүүс хуран цугларсан харагдлаа. Ингээд тун удахгүй 92 дах удаагийн Оскарын наадмын ялагчдын нэрсийг олж мэдэхээс өмнө оддын бүрдүүлсэн гайхалтай дүр төрхүүдийг харцгаая.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт