Хайх

Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид

Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид

Анна Винтур, Тэнди Ньютон, Оливия Палермо болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Парисын кутюр загварын долоо хоногийг Schiaparelli хавар-зун 2017 загварын шоу нээлээ. Тус загварын ордны шинэ цуглуулгыг үзэхээр Оливия Палермо, Анна Винтур, дуучин Кайли Миноуг, леди Китти Спенсер, жүжигчин Тэнди Ньютон ("Westworld"), Мелисса Жорж ("Grey's Anatomy"), загвар өмсөгч Фарида Хелфа, дуучин Пикси Лотт, бельгийн жүжигчин Виржини Эфира ("Elle") ба жүжигчин Ольга Куриленко нар хүрэлцэн ирсэн байна.

Саяхнаас Schiaparelli хоёр дах салбар брэндээсээ татгалзаж албан ёсоор кутюр загварын ордон болсон юм. Тус брэндийн олон зуун цагийн нарийн ажиллагаа бүхий кутюр цуглуулгууд хэрхэн бүтсэнийг энэ бичлэгээс харж болно.

Италийн дизайнер Эльза Скиапареллигийн нэрийн брэнд 1930-аад оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үедээ Эльза сюрреалист дизайнер гэдгээрээ их алдартай байсан бөгөөд одоо ч гэсэн түүний этгээд санаануудыг загварын салбарт өргөнөөр ашигладаг юм.

Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 1)Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 2)Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 3)

Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 4)Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 5)Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 6)Schiaparelli хавар-зун 2017 загварын шоуны зочид (фото 7)

цааш үзэх