Үзэсгэлэнтэй бөгөөд хүчирхэг бүсгүйчүүдийг нэг дор цуглуулсан Le Beautique-ийн ёслол
Le Beautique 2019 оны шинэ төлөөлөгчдөө танилцууллаа
Монголын арьс гоо заслын салбарт олон улсын жишиг тогтоож, бүтээгдэхүүний чанар, мэргэжилтнүүдийн ур чадвар, дээд зэрэглэлийн үйлчилгээгээрээ гоо сайхны ертөнцөд "цэвэр агаар" нэмсэн Le Beautique их хотын үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэг дор цуглуулж, нэгэн үдшийг халуун дотно яриа өрнүүлэн эерэг уур амьсгалаар дүүрэн өнгөрүүллээ. Эрүүл гоо үзэсгэлэнг эрхэмлэн ажилладаг Le Beautique Clinic эмнэлэг ба Le Beautique Spa салон өнгөрсөн бямба гарагийн үдэш 10 онцгой бүсгүйг брэндийнхээ шинэ нүүр царайгаар сонгон олон нийтэд танилцуулсан юм.
Өөртөө гоо үзэсгэлэн, эрч хүчийг цогцлоож, салбар, салбарт амжилт ололтоор дүүрэн яваа энэ 10 бүсгүй 2019 онд Le Beautique гэх брэндийг төлөөлөн, олон нийтэд сурталчлах хариуцлагатай агаад нэр хүндтэй үүргийг хүлээж, хамтран ажиллах гэрээг үзэглэн, үр өгөөжтэй ажлын эхлэлийг тавьсан юм. Тэдгээр бүсгүйчүүдийг дурдвал Innovstyle ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Энэрэл, Rolex брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Master Time ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батчимэг, M-Oil группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа, Уудам-Оргил Трэйд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямбаа, Sunday группийн гүйцэтгэх захирал Б.Сэлэнгэ, UA Properties группийн гүйцэтгэх захирал А.Урангоо, DHL Global Forwarding ХХК-ийн захирал О.Хулан, ALP ХХК-ийн захирал С.Тэлмэн, Iromax хөрөнгө оруулалтын группийн гүйцэтгэх захирал М.Золзаяа, Монгол Банкны гадаад валютын улсын нөөцийн удирдах хэлтсийн захирал Н.Булганхишиг гэх 10 эмэгтэй тодорсон байна.
Харин 2018 онд Монголын хувцас загварын салбарт 20 гаруй жил тууштай хөдөлмөрлөж, хуримын хувцасны чиглэлээр дагнан мэргэшсэн Хайрын Хурим салоноо 12 дахь жилдээ амжилттай удирдаж буй Хайрын Хурим салоны ерөнхий захирал, дизайнер Б.Ууганцэцэг, Монголын халаалт, хөргөлт, агааржуулалт, агаар сэлгэлтийн зах зээлд 28 жилийн туршлагаар тэргүүлж буй Сэрүүн группийн гүйцэтгэх захирал О.Халиун, Монголын нийтийн хоолны салбарын гол тоглогчдын нэг Силк Рөүд рестораны захирал Л.Амармэнд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй Оргио брэндийн үүсгэн байгуулагч Э.Туул, Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулж, Монголыг зорин ирэх олон улсын жуулчдын тоог өргөжүүлэн тэлэх чиглэлд ажиллаж буй Цэрэн Турс компанийн ерөнхий захирал Э.Цэрэн, дэлхийн өнцөг булан бүрт өөрийн салбар, төлөөлөгчийн газраа нээсэн нэр хүндтэй хуулийн фирм болох Dacheng Law-ийн Монголыг хариуцсан захирал Д.Нандинцэцэг, улс төрийн коммуникаци, маркетинг, PR чиглэлээр 5 дах жилдээ ажиллаж байгаа Profile Agency-ийн ерөнхий захирал Б.Солонго, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Golden Land компанийн захирал П.Алтаа, Le Beautique брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Даваасүрэн нар Le Beautique брэндийг нэр төртэйгөөр төлөөлөн ажилласан юм.
Арга хэмжээний үеэр Le Beautique-ийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн "Бид жил бүр нийгэмд эзлэх байр суурьтай, хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөгчөөр сонгон, брэндийнхээ үнэ цэнийг эдгээр бүсгүйчүүдээр дамжуулан харуулах концепцийг хэрэгжүүлж байгаа. 2019 онд энэ 10 бүсгүй манай брэндийн төлөөлөгчөөр ажиллах болсонд би үнэхээр их баяртай байна. Хэдийгээр манай зах зээл маш жижиг боловч бид хамгийн чанартай, хамгийн сайн бүхнийг Монгол эмэгтэйчүүддээ хүргэхийг зорьж ажиллаж байгаа" хэмээн сэтгэл догдлон хуваалцсан юм.
Энэхүү чухал үйл явдалд зориулж Le Beautique-ийн хамт олон минимал уур амьсгалтай "Цагаандариум" арт галерейн орон зайг гэрэл цацруулсан чимэглэл, урлагийн бүтээлүүдээр чимэглэсэн нь арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдийн гоо сайхныг улам бүр тодруулж байсан гэлтэй. Харин тайзан дээр хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Т.Бат-Оргил нар сор болсон уран бүтээлүүдээ тоглож уригдан ирсэн хүндэт зочдыг эрч хүчээр цэнэглэхийн зэрэгцээ тэднийг магтан дуулж байлаа.
Анх гурван жилийн өмнө үүд хаалгаа нээснээс хойш Le Beautique Spa салон нь дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр гоо сайхны салбарт нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн үйлчилгээнүүдийг хүргэж өөрсдийн гэсэн үнэнч үйлчлүүлэгчидтэй болсон бол одоогоос хоёр жилийн өмнө тэд үйл ажиллагаагаа тэлэн Европын арьс гоо заслын холбооноос итгэмжлэгдсэн Le Beautique Clinic эмнэлгийг нээснээр маш олон бүсгүйчүүд залуу нас, арьсны гоо сайхнаа даатгах найдвартай газартай болсон юм.
Le Beautique Clinic эмнэлэг
Утас: 77454501, 88017497 Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Хүннү Моллын баруун талд Шинэ Өргөө хотхон, Le Beautique Clinic
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.