Хайх

2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо

2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо

Aзийн хоолны салбарын "Оскар"

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр Макаод долоо дах удаагийн "Азийн шилдэг 50 ресторан" шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, ялагчаа тодрууллаа. Энэ жил Сингапурт байрладаг "Odette" Франц хоолны ресторан Азийн шилдэг ресторанаар нэрлэгдэж хоолны салбарын "Оскар"-ыг хүртсэн байна. Ингэснээр уг нэр хүндтэй шагналыг таван жилийн хугацаанд анх удаа шинэ ресторан хүртэж байгаа аж. Тодруулбал Бангкок хотод үйл ажиллагаа явуулдаг "Gaggan" нэртэй Энэтхэг зоогийн газар өнгөрсөн дөрвөн жилийн турш ялагчийн байр сууриа хадгалж ирсэн юм.

Азийн шилдэг 50 рестораны шагналыг рестораны эзэд, хоолны сэтгүүлийн редакторууд, шүүмжлэгчид гээд хоолны салбарын 300 гаруй мэргэжилтнүүдийн санал асуулгаар тодруулдаг байна. "Odette" ресторанаас гадна Сингапурын зургаан зоогийн газар жагсаалтад багтсан бол Япон улсаас 12 ресторан орсон бөгөөд үүнээс дөрөв нь эхний 10 байранд бичигджээ. Ингээд 2019 оны Азийн шилдэг 50 рестораныг харцгаая.

1. Odette, Сингапур

 

 

2. Gaggan, Бангкок2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 1)

 

3. Den, Токио2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 2)

 

4. Suhring, Бангкок2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 3)

 

5. Florilege, Токио2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 4)

 

6. Ultraviolet by Paul Pairet, Шанхай2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 5)

 

7. Mume, Тайбэй 2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 6)

 

8. Narisawa, Токио2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 7)

 

9. Nihonryori Ryugin, Токио2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 8)

 

10. Burnt Ends, Сингапур2019 оны Азийн шилдэг 50 ресторан тодорлоо (фото 9)

 

11. The Chairman, Хонконг
12. 8 1/2 Otto e Mezzo, Хонконг
13. Mingles, Сөүл
14. La Cime, Осака, Япон
15. Belon, Хонконг
16. Gaa, Бангкок
17. Indian Accent, Энэтхэг
18. Il Ristorante - Luca Fantin, Токио
19. Bo.lan, Бангкок
20. Le Du, Бангкок
21. Amber, Хонконг
22. Nahm, Бангкок
23. Sazenka, Токио
24. La Maison de La Nature Goh, Фукуока, Япон
25. Sushi Saito, Токио
26. L'Effervescence, Токио
27. Jade Dragon, Макао
28. Paste, Бангкок
29. Fu He Hui, Шанхай
30. RAW, Тайбэй 
31. Shoun Ryugin, Тайбэй 
32. Jaan, Сингапур
33. Les Amis, Сингапур
34. Vea, Хонконг
35. Ministry of Crab, Шри Ланка
36. Wing Lei Palace, Макао
37. Neighborhood, Хонконг
38. Lung King Heen, Хонконг
39. Nouri, Сингапур
40. Waku Ghin, Сингапур
41. Toc Toc, Сөүл
42. Locavore, Бали
43. Toyo Eatery, Манила
44. Seventh Son, Хонконг
45. Quintessence, Токио
46. Dewakan, Куала Лумпур
47. Sugalabo, Токио
48. Sorn, Бангкок
49. Corner House, Сингапур
50. Ta Vie, Хонконг

цааш үзэх