Хайх

Энэ зун Лондон хотод Vogue Café нээгдэнэ

Энэ зун Лондон хотод Vogue Café нээгдэнэ

Поп-ап кафе

Text: Бюро 24/7


Зураг:

Лондон хотын баруун хэсэгт орших The Westfield London худалдааны төвд зургаадугаар сарын 27-оос есдүгээр сарын 25 хүртэл Vogue сэтгүүлийн поп-ап кафе нээгдэх гэж байна

Vogue сэтгүүл 100 жилийн ойгоо тохиолдуулан бас нэгэн сонирхолтой зүйл сэджээ. Тэд Лондон хотын тансаг зэрэглэлийн худалдааны төвийн бүсэд өөрсдийн гэсэн кафе нээхээр шийджээ. Харин энэхүү кафены цэсэнд уламжлалт үдийн цай, макарон болон хачиртай талхнуудаас гадна, хатуухан уух зүйл ч байгаа. Тухайлбал, Bollinger Rose, Prosecco, Krug Grande Cuvee Brut NV зэрэг дөрвөн төрлийн оргилуун дарс болон Vogue 100 нэртэй янз бүрийн коктейлиудаас сонголт хийх боломжтой.

Их Британий Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Александра Шульман хэлэхдээ "Vogue сэтгүүлийн хувьд 2016 он их онцгой жил болж байна. Тиймээс тус худалдааны төвийн үйлчлүүлэгчдэд Vogue Café нь хүч чадлаа сэлбэх сайхан зогсоол байхаас гадна, тэд энэхүү кафегаар үйлчлүүлснээр бидний 100 жилийн ойн баярт мөн давхар оролцож байгаа юм" гэжээ.

цааш үзэх