Хайх

Хэллоуины баярт зориулсан тусгай жор

Хэллоуины баярт зориулсан тусгай жор

Хулууны бялуу болон латте

Text: Б.Бадамханд


Удахгүй болох Хэллоуины баяраар ширээгээ чимэглэх өвөрмөц жор хайж байна уу. Тэгвэл та бүхэнд эрүүл, хүний биед нэн тустай жороор хийж болох бялуу, латте санал болгож байна

Хэллоуин хулууны бялуу

Хэллоуины баярт зориулсан тусгай жор (фото 1)

Суурь:
1/2 аяга пекан самар
1/2 аяга хасарвааны чавга

Үндсэн давхарга:
1 жижиг хулуу
1 1/4 аяга овъёос
1/2 аяга ойн самар
1/4 аяга хасарвааны чавга (dates)
1 цайны халбага ваниль
1 цайны халбага шанц (cinnamon)
1 цайны халбага задь (nutmeg)
1/4 цайны халбага гвоздика (cloves)
1/2 халбага кардамон (cardamom)

Крем:
1 аяга кешью самар (cashew)
1/2 жижиг хулууны шүүс
1 хоолны халбага чацарганы шүүс (чихэргүй)
4 халбага агаве (agave syrup)

Пекан самар ба хасарвааны чавгаа хоол бутлагч ашиглан жигд масс болтол сайн холиод, боовны зориулалтын таваг руу хийж, гараараа нягтаршуулан, бялууныхаа суурийг бэлдэж өгнө.

Кофены бутлуур эсвэл гар хутгагчинд овъёосоо нунтаглаж гурил шиг болгоно. Самараа бас ижилхэн аргаар нунтаглана.

Хасарвааны чавганы үрийг нь салгаад, жижиглэн хэрчинэ.

Хулууны хальсыг арилгаж, шүүс шахагч ашиглан шүүслэнэ. Шүүсийг нь дараа ашиглах тул түр зуур тусд нь тавина. Харин шүүс шахагчаас гарсан хулууны хаягдал хуурай массыг бид бялуундаа ашиглах тул хоол бутлагчиндаа хийгээд, дээрээс нь хасарвааны чавга, овъёос ба самарын нунтаг, ваниль, шанцай, задь, гвоздика, кардамон нэмээд холино.

Энэхүү хольцоо бэлдсэн бялууны суурь дээрээсээ хийгээд, хэсэг хугацаанд хөргөгчид байлгана.

Гар холигчоор кешью самараа жижиглээд, дараа нь хулууны шүүс, чацарганы сироп, агаве сиропоо нэмээд амттай, өтгөн крем болтол холино.

Идэхээсээ өмнө бялууны дээрээс нь кремээ асгаад чимэглэнэ.

 

Хулуутай латте

Raw Vegan Pumpkin Spice Latte

Хэллоуины баярт зориулсан тусгай жор (фото 2)

Орц:

1 аяга түүхий самрын сүү
1 аяга түүхий хулууны шүүс
100 гр хар цайны ханд
2 гадил
1 цайны халбага шанцай (cinnamon)
1/4 цайны халбага задь (nutmeg)
1/4 цайны халбага цагаан гаа (ginger)
1/4 цайны халбага кардамон (cardamom)
1 цайны халбага ваниль (vanilla)
2 цайны халбага агаве (agave syrup)
Бага зэрэг кайен перец (cayenne pepper)

Хоол холигч ашиглаад бүх найрлагыг өтгөн смүүтий болтол холино.

Аягалахдаа, дээрээс нь шанц болон ваниль бага зэрэг цацаж болно.

 

цааш үзэх