Шанхай хотод "Наруто" манга цувралаас сэдэвлэсэн ресторан нээгдлээ
"Ramen Ichiraku"
Японы алдарт "Наруто" анимэ болон манга зохиолын шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгаж байна! Тус цувралын гол баатар Наруто Үзүмакигийн дуртай зохиомол рамен гоймонгийн сүлжээ бодит амьдрал дээр биеллээ олжээ. Шанхай хотын Global Harbor худалдааны төвд дэлхийн хамгийн анхны албан ёсны лицензтэй "Ramen Ichiraku" нэртэй зоогийн газар нээгдсэн байна. Рестораны эзэд уг байршлыг зүгээр ч нэг тохиолдлоор сонгоогүй юм. Тодруулбал Наруто манга зохиолыг бичсэн Масаши Кишимото оюутан байхдаа энэхүү худалдааны төвд ирж үйлчлүүлдэг байсан гэнэ.
"Ramen Ichiraku" рестораны дотоод засалд анимэд гардаг баатруудыг харуулсан зурагт хуудаснууд, цувралаас сэдэвлэсэн аяга таваг, эд хэрэгслүүдийг багтааж өгсөн байна. Мөн мэдээж хэрэг рестораны цэсээс алдарт гоймонтой шөлийг туршиж үзэж болох юм. Одоогийн байдлаар энэхүү рестораны гадаа Нарутогийн дуртай зоогийг туршиж үзэх хүсэлтэй маш олон шүтэн бишрэгчид дараалал үүсгээд байгаа аж.
Last Saturday, the world's first officially authorized Ichiraku Ramen – of #NARUTO fame – opened in Shanghai’s Global Harbor, a large shopping mall in Putuo district. The eatery attracted lots of anime and manga fans who lined up outside to try the famous fictional ramen. pic.twitter.com/MSUBaUlfoW
— ShanghaiEye (@ShanghaiEye) February 28, 2019