Хайх

Wash Coffee: Кофе шоп болон угаалгын газар нэг дор

Wash Coffee: Кофе шоп болон угаалгын газар нэг дор

Кофе уунгаа угаалгаа хий

Text: Buro.Mongolia


Зураг:

Formo Design Studio компани кофе шоп болон угаалгын газрыг нэгтгэсэн нэгэн сонирхолтой төсөл хэрэгжүүлжээ

Wash Coffee нэртэй энэхүү газар нь Тайвань улсын нийслэл Тайпей хотод байрладаг. Энд цаг агаар хамгийн хүйтэндээ л +12 хэм хүрдэг бөгөөд, угаалгын газрын эрэлт үнэхээр өндөр. Тиймээс ч хүн бүрийн дуртай кофе шопыг угаалгын газартай нэгтгэж өгчээ.

Энэхүү төслийг нэгэн Франц нарийн боовны мухлаг захиалжээ. Үйлчлүүлэгчид франц амттан идэх зуураа угаалгаа хийж цагийг таатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой. Мөн энэхүү төслийн санаанаас эхлээд л амжилт олох нь тодорхой байгаа юм. Тиймээс кофе шопын эздийн прагматик зан чанарыг сайшаахгүй байхын аргагүй.

Wash Coffee-ны интерьерийг ч мөн энгийн ба гойд зүйлгүй байхаар төлөвлөжээ. Ихэвчлэн угаалгын газар болон кофе шопууд цайвар, гэгээтэй интерьертэй байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү газрын интерьер бага зэрэг бараан, үйлдвэрийн барилга шиг ч гэж хэлж болох юм. Кофе шоп-угаалгын газрын дотоод засалд металл, мод, тавилгын сүлжмэл даавуун бүрээс, тор болон гэнэт боксын мешок гарч ирэх нь үнэхээр өвөрмөц санагдлаа. Ямартаа ч энд орж ирсэн хүмүүст мартагдахааргүй сэтгэгдэл төрнө гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх