Хайх

Италид сарын тэмдгийн үеэр чөлөө олгох хууль хэлэлцэж байна

Италид сарын тэмдгийн үеэр чөлөө олгох хууль хэлэлцэж байна

Гурав хоногийн цалинтай чөлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Италичууд сарын тэмдэг нь зовиуртай ирдэг эмэгтэй ажилтнуудад гурав хоногийн цалинтай чөлөө олгох хуулийн төсөл хэлэлцэж байна. Хэрэв энэхүү хуулийг баталсан тохиолдолд Итали улс эмэгтэйчүүдэд ийм төрлийн чөлөө олгодог анхны Барууны орон болно. Уг хуулийн төслийг эрх баригч Ардчилсан намын дөрвөн эмэгтэй гишүүн санаачилсан байна.

Энэхүү гурван өдрийн хугацаанд ажилтнуудад цалинг нь бүрэн олгох юм. Сонирхуулахад ийм төрлийн хуулийг Япон ба Өмнөд Солонгос улс хэрэгжүүлдэг байна.

 

 

цааш үзэх