Хайх

Анжелина Жоли хий хоосон амьдрахгүйн тулд юу хийх ёстой талаар хуваалцлаа

Анжелина Жоли хий хоосон амьдрахгүйн тулд юу хийх ёстой талаар хуваалцлаа

Дараа нь зорилгогүй амьдарсандаа харамсахгүйн тулд

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин, найруулагч, сайн үйлсийн ажилтан Анжелина Жоли Deadline вебсайтад өгсөн ярилцлагынхаа үеэр хий хоосон амьдрахгүйн тулд юу хийх ёстой талаар хуваалцжээ. Түүнийхээр бол дараа нь зорилгогүй амьдарсандаа харамсахгүйн тулд "ажил ба хувийн амьдралаа тэнцвэртэй байлгах хэрэгтэй" гэнэ.

"Миний бодлоор тэнцвэртэй амьдрахын тулд танд жинхэнэ утгаараа урам зориг, таашаал өгдөг зүйлсээ олох хэрэгтэй. Гэхдээ хэрэв та амьдралын илүү том зургийг харж, дэлхий нийтэд хамааралтай зүйлсэд оролцохгүй, ямар нэг тустай зүйл хийхгүй бол та өөрийгөө хөгжин, дэвшиж байгааг мэдрэхгүй. Үүнээс улбаалж, та тийм ч их аз жаргалтай биш байгаа гэдгээ ухаарна. Үнэнийг хэлэхэд, та хий хоосон амьдарсан болно" гэж Анжелина Жоли ярьжээ.

Мөн жүжигчин бүсгүй хүч чадал ба тэнцвэрийг өөрөөсөө хайж олох хэрэгтэй гэдгийг онцоллоо. "Танд уран бүтээл, ажил мэргэжлийн талбар дээр болон хувь хүний хувьд өдөр бүр хөгжиж, дэвшихэд тань туслах бүхий л зүйлс байна. Бусадтай хуваалцаж, хувь нэмрээ оруулах нь эргээд танд маш их зүйлийг өгөх болно" гэж тэрээр нэмж хэлсэн юм.

Анжелина Жоли зургаан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ийн сайн үйлсийн ажилд өөрийгөө зориулж, Лондонгийн эдийн засгийн сургуульд уригдан илтгэл танилцуулж, үүний хажуугаар кино найруулж амждаг билээ.

Дашрамд дурдахад Анжелина Жолигийн найруулсан "First They Killed My Father" намтарчилсан кино нь 2018 оны Оскарын шагнал гардуулах ёслолын "Гадаад хэл дээрх шилдэг кино" номинацид нэр дэвшсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх