Хайх

Белла Хадид дэлхий даяар 600 ширхэг мод суулгана

Белла Хадид дэлхий даяар 600 ширхэг мод суулгана

Нисэх бүртээ 20 ширхэг мод тарина

Text: Buro.Mongolia


Зураг:

Модель Белла Хадид байгаль орчноо хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулж байна. Тодруулбал загвар өмсөгч бүсгүй дэлхий даяар 600 ширхэг мод тарих хэмжээний мөнгөн тусламжийг байгаль хамгаалах байгууллагад хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр ажлын шаардлагаар тогтмол агаарын тээврээр зорчдог бөгөөд энэ үйлдлээрээ байгальд хор хөнөөл учруулж буй гэмээ цайруулахыг хүсэж байна.

"Сүүлийн гурван сарын хугацаанд ниссэн нислэг бүрийнхээ тоогоор 20 ширхэг мод тарих мөнгөн дүнг хандивлалаа. Би энэ ажлыг хамгийн багадаа энэ жилийг дуустал үргэлжлүүлнэ гэж бодож байна. Миний ажил байгаль орчинд ийм их сөрөг нөлөө үзүүлж байгаад үнэхээр харамсаж байна" хэмээн тэрээр Instagram хуудастаа бичжээ.

Белла Хадид тэдгээр моднуудын зарим хэсгийг өнгөрсөн зун хээрийн түймэрт өртөөд байсан төрөлх Калифорни ба Амазонд суулгахаа мэдэгдсэн байна. Мөн модель үлдсэн хэсгийг нь хаана суулгахыг  олон нийтийн сүлжээнд дагагчдаасаа асуужээ.

"Африк, Ази, Хойд эсвэл Латин Америк гээд дэлхийн хаана байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хэрэгтэйг надад хэлээрэй. Мод бол бидний амьсгалж байгаа агаар, ууж буй ус... Миний хичээл зүтгэл бага гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ би онгоцоор нисэхдээ цонхоор ногоон ой мод, үзэсгэлэнт газар нутгийг олж харахын зэрэгцээ бидний тусламж хэрэгтэй байгаа олон зүйл байгааг мэдэрдэг" хэмээн хуваалцжээ.

 

цааш үзэх