COVID-19 өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ: Гараа тогтмол, “зөв” угаа
Гараа хэрхэн "зөв" угаах вэ?
ДЭМБ-аас эхлээд ЭМЯ гээд эрүүл мэндийн бүх байгууллагууд гараа сайтар, зөв угаах нь өвчнөөс сэргийлэх үндсэн арга болохыг сануулсаар байна. Сонирхуулахад Journal of Environmental Health сэтгүүлээс явуулсан нэгэн судалгаанд Америкчуудын ердөө зургаан хувь нь л гараа зөв угаадаг болохыг дурдсан ба гараа дутуу угаах нь халдварт өвчнөөс сэргийлж чаддаггүй бол харин гараа сайтар угаах нь халдварыг 15-20 хувиар бууруулдаг болохыг онцлоод байна.
"There are 10 basic things that you should know.
— World Health Organization (WHO) (@WHO) February 28, 2020
1⃣clean your regularly with an alcohol-based hand rub, or wash them with & .
Touching your face after touching contaminated surfaces or sick people is one of the ways the #coronavirus can be transmitted"-@DrTedros pic.twitter.com/Ty8J0zoGKS
Тэгвэл гараа "зөв" угаах тухай Колумбын их сургуулийн сувилахуйн судалгааны декан Элейн Ларсон болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан зөвлөгөөг хүргэж байна.
1. Гараа дор хаяж 20 секунд угаах
Гараа угаахдаа дор хаяж 20 секундыг зарцуулах хэрэгтэй байна. Хэрэв та хугацааг тооцоолж чадахгүй байвал гараа угаахдаа Төрсөн өдрийн дууг эхнээс дуустал хоёр удаа дуулахад хангалттай хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан зөвлөгөөнд дурджээ.
2. Хурууны өндөг, хумсны завсрыг сайтар угаах
Гараа угаахдаа зориулалтын сойз ашиглан хурууны өндөг болон хумсны завсар хэсгийг заавал угаагаарай. Учир нь бид хурууны өндөгөөр ихэнх гадаргуу дээр хүрдэг шүү дээ.
3. Нойл орох, ханиалгаж, найтаах, өвчтэй хүмүүстэй хавьталд орсны дараа болон хоол идэх, бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
Элейн Ларсоны хийсэн нэгэн судалгаанд ханиад томууны вирус тархахаасаа 5-10 минутын өмнө гар болон бусад гадаргуу дээр амьд үлдэх боломжтойг тогтоожээ. Энэ хугацаанд хүмүүс гараа угаагаагүй л бол бусдыг бохирдуулах эрсдэл тээж байдаг. Иймд ариун цэврийг сахих нь өөрийгөө болоод өрөөлийг аюулаас хамгаалж буй нэг хэлбэр юм.
Түүнчлэн Элейн Ларсон нүд, хамар, амандаа гараараа хүрэхээс зайлсхийж, гар ариутгагчын оронд гараа тогтмол угаахыг зөвлөлөө. Учир нь гар ариутгагч нь зарим төрлийн нянг устгаж чаддаггүй ба гар бохирдсон нөхцөлд үр дүнгээ өгдөггүй байна. Хэрэв гараа угаах боломжгүй бол найрлагадаа 60 хувиас багагүй спирт агуулсан ариутгагч хэрэглэх нь тохиромжтой ажээ.