Хайх

Дэлхийн анхны инфлюэнсер зөгийг танилцуулж байна

Дэлхийн анхны инфлюэнсер зөгийг танилцуулж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Бейонсегийн хочтой ижил нэртэй хатан зөгий "B"-тэй танилцана уу. Тэрээр дэлхийн анхны инфлюэнсер зөгийгөөр тодорсон бөгөөд түүний гол зорилго нь зөгийг устаж мөхөхөөс хамгаалахад орших юм

Манай гарагийн байгаль дэлхий, ан амьтдын маш их хувь нь устаж, эрстэж, гэмтэж буй энэ үед Монгол улсын мазаалайгаас эхлээд дэлхийн аль ч өнцөгт, хаана ч ховордсон амьтад ихсэж байна.

Тэдгээр амьтдын дундаас онцлох нь зөгий юм. Зөгий дэлхийн экологийн системд маш чухал үүрэг гүйцэтгэдгийг бид бүгд сайн мэднэ. Хүн төрөлхтний идэж уудаг ихэнх хоол хүнс нь зөгийн тоос хүртээлээс хамааралтай учир зөгийг устаж мөхөх аюулаас хамгаалах нь бидний хувьд нэн чухал юм.

Зөгий "B" Instagram сүлжээнд 122 мянган дагагчтай бөгөөд энэ тоо нь өдөр бүр нэмэгдэж байгаа билээ. Энэ нь компьютер графикаар бие болсон дүр бөгөөд бүтээлчид нь Foundation de France (FDF) хэмээх Францын засгийн газрын дэмжлэгтэй компани юм. Уг компани нь мөн Bee Fund нэртэй хандивын санг зөгий мөхөлтийн эсрэг ажиллагааг дэмжих зорилгоор ажиллуулдаг байна. "Франц улсад л гэхэд жил бүр нийт зөгийн колониудын 30% нь устдаг. Зөгийг хамгаалах нь эх дэлхийгээ болон хүн төрөлхтнийг хамгаална гэсэн үг" хэмээн Bee Fund вебсайт дээр уншигдана.

"B" зөгий Instagram-аас олсон зар сурталчилгааны орлогоо бүхэлд нь Bee Fund руу хандивлах юм. Тиймээс илүү олон дагагчтай болж, олон хүн түүний нүдэнд хүртэх тусам илүү хандив цугларна гэсэн үг. Харин "B"-гийн оруулдаг постуудын хувьд өнөө үеийн алдартай инфлюэнсерүүдтэй яг л адил гэж хэлж болно. Тэрээр үзэсгэлэнтэй фоны урд зогсон аз жаргалаар дүүрэн амьдралаа гайхуулах ба энэ нь маш хөгжилтэй, хайр хүргэм дүр зураг юм. Ингээд "B"-г дагацгаая!

 

 

 

цааш үзэх