ДЭМБ шинэ төрлийн коронавирусын талаарх түгээмэл асуултуудад хариулж байна
Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад шинэ төрлийн коронавирусын халдвар авдаг гэсэн баталгаа одоогоор байхгүй болохыг ДЭМБ мэдэгдсэн байгаа. Гэсэн хэдий ч гэрийн тэжээвэр амьтандаа хүрснийхээ дараа гараа савандаж угаах нь зүйтэй. Ингэснээр та гэдэсний савханцар (E.coli), салмонел зэрэг гэрийн тэжээвэр амьтнаас хүнд дамждаг нийтлэг нянгаас өөрийгөө хамгаалж чадна.
Шинэ төрлийн коронавирус нь бүх насныханд халдварлах боломжтой. Гэхдээ вирусын халдвар авсан хүмүүсээс ахимаг насныхан болон астма (багтраа өвчин), чихрийн шижин, зүрх судасны өвчлөл зэрэг архаг, хууч өвчтэй хүмүүс илүү хүнд өвдөх хандлагатай байна. ДЭМБ-ын зүгээс гар болон амьсгалын ариун цэврийг сахиж, өөрсдийгөө вирусээс хамгаалахыг бүх насныханд зөвлөж байна.
Үгүй. Антибиотик нь зөвхөн нянгийн эсрэг үйлчилгээтэй тул вирусын эсрэг ямар ч үр дүнгүй. Шинэ төрлийн коронавирус нь (2019-nCoV) вирус учраас антибиотикийг урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор ашиглаж болохгүй. Гэхдээ хэрэв та шинэ төрлийн коронавирусын халдвараар эмнэлэгт хэвтсэн бол таныг давхар нянгийн халдвар авсан байх магадлалтай гэж үзэн антибиотик өгч болно.
Одоогоор шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэхэд эсвэл эмчлэхэд санал болгох эм бэлдмэл байхгүй. Гэхдээ вирусын халдвар авсан хүмүүс өвчний шинж тэмдгийг хөнгөвчлөн, эмчлэх зохистой эмчилгээ асаргаа авах нь зүйтэй бөгөөд хүндээр өвчилсөн хүмүүст ч мөн хамгийн оновчтой асаргаа, сувилгааг өгөх хэрэгтэй. Одоогоор зарим нэг тусгай эмчилгээнүүдийг судалж байгаа бөгөөд тэдгээрийг клиникийн сорилт туршилтуудад оруулан шалгах болно.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт