Хайх

ДНХ сэргээлт: химийн салбар дахь Нобелийн шагналтнуудыг зарлалаа

ДНХ сэргээлт: химийн салбар дахь Нобелийн шагналтнуудыг зарлалаа

Нэгэн зэрэг гурав

Text: Б.Амина


Зураг:

ДНХ судлалын хүрээнд хийсэн ажлыг нь үнэлж Нобелийн шагналыг гурван судлаач авахаар боллоо

Зөвхөн ДНХ судласны төлөө ч биш мөн түүнийг нөхөн сэргээх болон засварлах механизмыг судласанд нь зориулж энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байна. Уг судалгааг Их Британийн Томас Линдалл, Америкаас Пол Модрич болон Азиз Сансар гэх эрдэмтэн, судлаач нар хийсэн юм. Судлаач Азиз Сансар нь Турк улсад төрсөн бөгөөд олон жилийн турш нутагтаа ажилласан ба харин одоо АНУ-д амьдардаг аж.

"Тэдний ажил хавдар гэх мэт өвчнийг эмчлэх шинэ аргад ашиглагдаж болох амьд эсийн үйл ажиллагааны талаар үндсэн мэдлэгийг гаргаж ирлээ" хэмээн Нобелийн хорооны хэвлэлд нийтлэжээ.

 

цааш үзэх