Хайх

Францын ЭМЯ-ны сайд коронавирусын халдвар авсан үед ямар эм хэрэглэж болохгүйг анхаарууллаа

Францын ЭМЯ-ны сайд коронавирусын халдвар авсан үед ямар эм хэрэглэж болохгүйг анхаарууллаа

Эдгээр эм нь биеийн байдлыг хүндрүүлж болзошгүй

Text: Buro.Mongolia


Францын Эрүүл мэндийн яамны сайд Оливье Веран коронавирусын халдвар авсан тохиолдолд ямар эм тариа хэрэглэж болохгүйг анхаарууллаа. Түүний өөрийн Twitter хуудсаар дамжуулан онцолсон эмүүд нь өвчтөний биеийн байдлыг дордуулах эрсдэлтэй гэнэ.

"Үрэвслийн эсрэг эм (ибупрофен, кортизон болон бусад) хэрэглэх нь өвчнийг хүндрүүлэх хүчин зүйл болж болзошгүй. Хэрвээ та халуунтай байгаа бол парацетамол уугаарай. Хэрвээ та аль хэдийнэ үрэвслийн эсрэг эм хэрэглэж эхэлсэн бол эмчийн зөвлөгөө аваарай".

Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн дагуу коронавирусын халдварын улмаас 5,800 гаруй хүн нас барж, 156,400 гаруй хүн халдвар авч, 73,900 гаруй хүн эдгэрээд байна. Мөн ДЭМБ шинэ төрлийн коронавирусыг цар тахал гэж хүлээн зөвшөөрсөн байгаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх