Хайх

\"Гэтсбинг\". Олон нийтийн сүлжээний эрин үед дэлгэрч буй шинэ төрлийн харилцаа

"Гэтсбинг". Олон нийтийн сүлжээний эрин үед дэлгэрч буй шинэ төрлийн харилцаа

Бид өөрийн мэдэлгүй ийм төрлийн харилцаанд ордог

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон нийтийн сүлжээний эрин үед хүмүүсийн хайр дурлалын харилцаа улам бүр ээдрээтэй болсоор байна. Саяхан л "ситюэйшеншип" (адармаатай харилцаа), "орбитинг" (амьдралаас тань бүр мөсөн алга болохгүйгээр алхам бүрийг тань зайнаас ажиглах), "фишинг" (нэгэн зэрэг олон хүмүүс рүү бичиж, хариу ирсэн хүмүүсээс хамгийн их таалагдсанаа сонгон "загасчлах") зэрэг шинэ нэр томьёонууд дэлгэрч байсан бол одоо "Гэтсбинг" гэх бас нэгэн шинэ нэршил үүсээд байна. Хамгийн сонирхолтой нь бид өөрсдөө ч мэдэлгүй ийм төрлийн харилцаанд ордог гэнэ.

Анх уг нэр томьёог Австралийн модель Матильда Дотс Tomboy Beauty сэтгүүлд зориулсан материалдаа ашигласан байдаг. Гэтсбинг гэдэг нь таалагддаг хүнийхээ анхаарлыг татахын тулд олон нийтийн сүлжээнд зураг, видео эсвэл ямар нэг өөр зүйл нийтлэхийг хэлнэ. "Та найзуудтайгаа уулзан, инээлдэж, хөөрөлдөн цагийг зугаатай өнгөрөөж байна гээд төсөөлөөд үзье л дээ. Таны задгай тавьсан үс намирч, уруулын будаг тань бага зэрэг арчигджээ. Та хөгжилтэй, өхөөрдөм, санаа зовох зүйлгүй, аз жаргалтай харагдаж байгаа төгс видеогоо олон нийтийн сүлжээнд нийтэлнэ. Харин 20 минутын дараа гэхэд "тэр" таны видеог харсан эсэхийг шалгах болно. "Тэр" гэдэг нь мэдээж хэрэг танд таалагддаг, анхаарлыг нь өөртөө татахыг хүсдэг залуу" хэмээн Матильда тайлбарлалаа.

"Гэтсбинг" гэх нэр томьёо нь Фрэнсис Скотт Фицжеральдын "The Great Gatsby" зохиолоос үүдэлтэй. Зохиолын гол баатар Жей Гэтсби дурлалт бүсгүй Дэйзигээ олж харахын тулд томоохон үдэшлэгүүд зохион байгуулж, асар олон зочдыг урьдаг байсан тухай номонд өгүүлдэг байгаа. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх