Хайх

Google-ийн шинэ апп таны зургийг “амилуулна”

Google-ийн шинэ апп таны зургийг “амилуулна”

Motion Stills

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрэв та iPhone хэрэглэдэг, бас авсан зургаа GIF болгохыг хүсдэг бол Motion Stills аппыг суулгаж аваарай

Тийм ээ, Google компани iOS-т зориулж апп хийлээ. Үүнийг ашиглахад үйлдэл нь их энгийн бөгөөд live зурагнуудыг GIF болон видео файл болгон хувиргадаг байна. Ерөнхийдөө энэ аппыг гар утасны хөрвүүлэгч гэж нэрлэж болох бөгөөд Google компани ийм төрлийн зүйлийг амьдралд нэвтрүүлсэн анхдагчдын нэг болж байгаа юм. Энэхүү апп нь зурагны чанарыг сайжруулж, бүрэлзсэн хэсгийг засч, хамгийн сайн гэсэн зурагнуудыг GIF-ийн эхлэл болон төгсгөл хэсэгт автоматаар сонгон оруулна. Гэхдээ Motion Stills апп нь зөвхөн iPhone 6s эсвэл SE хувилбарууд буюу Live Photos үйлдэл ба зурагны эхний болон сүүлийн хормыг бичиж авдаг тохиргоотой  утаснууд дээр л ажиллах юм  байна. Та энэ аппыг сонирхож байвал App Store-оос үнэгүй татаж авах боломжтой.

Google-ийн шинэ апп таны зургийг “амилуулна” (фото 1)

цааш үзэх