Хайх

Хүмүүс гэртээ хувийн орон зайгаар дутагддаг болохыг IKEA брэнд мэдэгдлээ

Хүмүүс гэртээ хувийн орон зайгаар дутагддаг болохыг IKEA брэнд мэдэгдлээ

Хувийн орон зай бол зөвхөн байрны талбайн хэмжээ биш юм

Text: Buro.Mongolia


Зураг:

Гэр ахуйн эдлэлийн IKEA брэнд хувийн оройн зайн талаар дэлхийн 35 орны 33,000 гаруй хүнийг хамарсан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тодруулбал судалгаанд хамрагдсан хүмүүсийн 85% нь гэртээ өөрийн гэсэн хувийн орон зайтай байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээс дөрөвний нэг нь энэ эрхээ гэртээ эдэлж чаддаггүй хэмээн мэдэгдсэн байна.

Судалгаанд дурдагдсанаар айл гэрт тухайн хүний хувийн орон зайг хүндлэх нь бие физиологи болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд маш чухал нөлөөтэй болохыг онцолжээ. Учир нь амралт, анхаарал төвлөрөлт, хувийн амьдрал, эрх чөлөө зэрэг хүчин зүйлс хувийн оройн зайтай нягт холбоотой байдаг байна.

Түүнчлэн судалгаанд хамрагдагсад хувийн орон зайг зөвхөн тухайн байрны талбайн хэмжээгээр бус ганцаараа байх боломжоор хэмждэг гэдгийг судлаачид онцолсон байна. Жишээ нь шүршүүрт орохдоо дуулах, хайртай хүнтэйгээ кино үзэх эсвэл буйдан дээр дуг хийх гэх зэргээр хүмүүс гэртээ өөрийнхөөрөө байх нь маш чухал гэж IKEA мэдэгджээ.

цааш үзэх