Хамгийн хямд зардлаар аялах боломжтой Европын хотууд тодорлоо
Жагсаалтыг Вильнюс тэргүүлсэн байна
Хэрэв та бага зардлаар Европоор аялах төлөвлөгөөтэй байвал анхаарлаа хандуулаарай. Их Британийн шуудан хамгийн боломжийн үнээр аялах боломжтой Европын хотуудыг нэрлэдэг City Cost Barometer рейтингээ танилцуулжээ. Мэргэжилтнүүд энэхүү жагсаалтыг гаргахдаа гурван одтой зочид буудлын хоёр хоногийн төлбөр, хоёр хүний оройн зоог (дарстай), уух зүйлс, түүхэн дурсгалт газрууд, тээврийн хэрэгсэл зэрэг аялахад зайлшгүй шаардагддаг 12 зүйлийн үнийг тооцоолон боджээ.
Энэ жил Вильнюс хот жагсаалтыг тэргүүлсэн байна. Литва улсын нийслэл хотод дээрх бүх зүйлс нийлээд 147 фунт стерлингийн үнэтэй болох юм. Мөн түүнчлэн Вильнюс нь хамгийн хямд үнээр буудаллах газартай хотуудын тоонд багтдаг байна.
Рейтингийн хоёрдугаарт Сербийн нийслэл Белград хот (151 фунт стерлинг) бичигдсэн бол удаах байранд Польшийн нийслэл Варшав хот (160 фунт стерлинг) жагсжээ. Харин хамгийн үнэтэй Европын хотоор Исландын нийслэл Рейкьявик (462 фунт стерлинг) шалгарсан байна.
Хамгийн хямд зардлаар аялах боломжтой Европын 10 хот:
1. Вильнюс, Литва-£147.35
2. Белград, Серби-£151.57
3. Варшав, Польш-£160.35
4. Истанбул, Турк-£166.83
5. Бухарест, Румын-£167.74
6. Порто, Португали-£172.60
7. Рига, Латви-£178.60
8. Братислав, Словак-£182.02
9. Москва, Орос-£186.87
10. Прага, Чех-£190.19