Хайх

\"Хар баасан гараг\" хямдралтай худалдаа болох гэж байна. Та шоппинг жагсаалтаа бэлдээрэй!

"Хар баасан гараг" хямдралтай худалдаа болох гэж байна. Та шоппинг жагсаалтаа бэлдээрэй!

Central Mall "Хар баасан гараг" хямдралтай худалдааг гурав дах жилдээ зохион байгуулж байна

Text: Buro.Mongolia


Жил бүрийн арванннэгдүгээр сарын сүүлчийн баасан гарагт дэлхийн томоохон худалдааны төвүүд, алдартай брэндүүд супер хямдрал зарладаг уламжлалтай. Харин Улаанбаатар хотод "Black Friday" буюу "Хар баасан гараг" гэх хямдралтай худалдаа хэдхэн жилийн өмнөөс л дэлгэрч эхэлсэн бөгөөд үүнийг их хотын зүрхэнд байрлах Central Mall үлгэр жишээ хэрэгжүүлж ирснийг худалдан авагчид маш сайн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл тэд энэ онд мөн энэхүү уламжлалаа хадгалан гурав дах жилдээ "Хар баасан гараг" хямдралтай худалдаагаа зохион байгуулахаар болсон байна.

Central Mall-ын "Хар баасан гараг 2019" супер хямдралтай худалдаа нийт гурван өдөр үргэлжилнэ. Энэ үеэр гурав хоногийн турш явагдах 40% хүртэлх хямдралтай "General Sale", зөвхөн 11.29-ний өдөр ердөө гурван цагийн турш үргэлжлэх 80% хүртэлх хямдралтай "Late Night Sale" болон "Сугалаат худалдаа" гэсэн гурван төрлийн хямдралыг Central Mall-ын зүгээс зарлаад байгаа юм.

Бид энэ удаад "Хар баасан гараг"-т яагаад заавал оролцох хэрэгтэй болохыг доор жагсаан бичихээр шийдлээ. Мөн бид хямдралтай худалдаанд ямар, ямар брэндүүд оролцох, хэдэн хувийн хямдрал зарлах зэрэг бүхий л хэрэгцээтэй мэдээллүүдийг нэг дор цуглуулсан тул танд авах ёстой зүйлсийнхээ жагсаалтаа гарган, шоппинг хийхдээ бэлдэх л үлдлээ!

Шинэ улиралд зориулан шүүгээгээ шинэчлэх

Хахир хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан өвлийн бэлтгэл ажлаа ханган хувцасны шүүгээгээ шинэчлэх, шинэ жилийнхээ гоёлыг бэлдэх, эсвэл ойр дотны хүмүүстээ хэрэгцээтэй зүйлсийг нь худалдан авч өгөхөөр төлөвлөсөн хүмүүс эргэлзэлгүй Central Mall-ыг зориорой. Энд та Burberry, Hugo Boss, Versace Collection, Bally, Fabiana Filippi, Carardli, Sergio Barone зэрэг дэлхийн алдарт тансаг зэрэглэлийн загварын орднуудын сүүлийн үеийн цуглуулгууд, UGG, Wolford брэндийн гутал ба аксесуарууд, мөн Clothing Workshop, Iveel, Mayara зэрэг үндэсний брэндүүдийн бүтээлч загваруудаас сонголтоо хийх боломжтой.

Үдшийн гоёлоо сонгон, дотны хүмүүстээ бэлэг бэлдэх

Шинэ жилийн үдэшлэгт зориулан үдшийн гоёлоо сонгож хараахан амжаагүй байгаа, эсвэл эртнээс бэлгээ сонгохоор шийдсэн хүмүүст "Хар баасан гараг"-т оролцон чанартай эд зүйлсийг өөр хаана ч байхгүй хямдралтай үнээр худалдан авахыг зөвлөж байна. Тэр тусмаа оддын дурладаг Montblanc, суут урлагийн бүтээлүүдээс сэдэвлэсэн цуглуулгуудтай FreyWille, сонгодог загвартай тансаг шүрэн эдлэлийн Su-Ao Coral, гоёл чимэглэлийн Swarovski зэрэг брэндүүд хямдралтай худалдаанд оролцож байгаа энэ үед гоёлоо сонгох нь хамгийн зөв шийдвэр болно. Мөн Pen Boutique, Golden Pen дэлгүүрүүдийн чанартай үзэг болон бусад бичиг хэрэгслийг ойр дотны хүмүүстээ бэлэг болгон өгөх, эсвэл өөртөө худалдан авахад үүнээс илүү тохиромжтой цаг мөч гэж үгүй.

Гоо сайхан, косметик бүтээгдэхүүн худалдан авах

Тогтмол шинэчлэгдэх хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийн дунд косметик, гоо сайхны эд зүйлс зайлшгүй багтана. Хугацаа нь дуусаж, орц, найрлага нь муудан арьсанд тань хор хөнөөл учруулахаас өмнө косметик бүтээгдэхүүнээ байнга шалгаж, цаг тухайд нь шинэчилж байхыг гоо сайхны мэргэжилтнүүд үргэлж зөвлөдөг. Хэрэв гоо сайхны бүтээгдэхүүнээ шинэчлэх цаг нь ирсэн бол Central Mall-д байрлах Bishrelt Beauty, O.P.I дэлгүүрүүдийг зорин бэлтгэлээ базаагаарай.

Хямдралтай үнээр амттай хоол зооглон, кофе шоп-д тухлах

"Хар баасан гараг"-т Central Mall дахь ресторан болон кофе шопууд ч гэсэн нэгдсэн байгаа. Энэ үеэр шоппинг хийх зуураа пицца, рамен, солонгос үндэсний хоол зэрэг төрөл бүрийн амттай хоол зооглон, ая тухтай кофе шопуудад тухалж, доорх хямдрал, урамшууллыг авч болно.

"Хар баасан гараг" хямдралтай худалдаа болох гэж байна. Та шоппинг жагсаалтаа бэлдээрэй! (фото 1)

Tous Les Jours - Бүх Американо кофе 50% Off
Quartz Restaurant - Бүх пицца 15,000₮
Coffee Mania - Бүх хар кофе 40% Off
Biwon Korean Restaurant - Бүх цэс 10% Off
Akamaru Ramen - Халуун уух зүйлс 50% Off

Сугалаат худалдаанд оролцон iPhone 11 Pro ба бусад олон шагналын эзэн болох

"Black Friday" хямдралын өдрүүдээр буюу 11.29-12.01-ний 14:00 цагийн хооронд худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид 300,000 төгрөгийн худалдан авалт тутамдаа азын сугалаа авах болно. Сугалаат худалдаанд оролцсоноор Central Mall-ын зүгээс бэлдсэн супер шагнал болох iPhone 11 Pro ухаалаг утас болон доорх брэнд дэлгүүрүүдийн нэрэмжит шагналуудын эзэн болох боломжтой юм.

Carardli - 1,000,000₮-н ваучер
Sergio Barone - 500,000₮-н ваучер
IVEEL - 1 азтанд "Өлзий" коллекцийн бүтээгдэхүүн
Wolford - 2 азтанд брэндийн бэлэг
Tous Les Jours - 1 азтанд 100,000₮-н ваучер
Su-Ao Coral- азтануудад брэндийн бэлэг 
SeeZam - 1 азтанд 7 хоногийн өдрийн хоол

Black Friday "General Sale" (40% хүртэлх хямдрал) 11.29-12.01 өдрүүдэд 3 хоног үргэлжилнэ

"Хар баасан гараг" хямдралтай худалдаа болох гэж байна. Та шоппинг жагсаалтаа бэлдээрэй! (фото 2)

Black Friday "Late Night Sale" (80% хүртэлх хямдрал) зөвхөн 11.29-нд 19:00-22:00 цагийн хооронд явагдана

"Хар баасан гараг" хямдралтай худалдаа болох гэж байна. Та шоппинг жагсаалтаа бэлдээрэй! (фото 3)

Сэнтрал Тауэр
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 14200
Утас: 70122888
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх