Хайх

Цар тахлын үед мэдэх хэрэгтэй хошин үгсийн толь бичиг - Maskhole, Covid-30 болон бусад

Цар тахлын үед мэдэх хэрэгтэй хошин үгсийн толь бичиг - Maskhole, Covid-30 болон бусад

The New Yorker сэтгүүл цар тахлын үеэр ашиглагдах шинэ үг хэллэгийг боловсруулжээ

Text: Buro.Mongolia


Зураг: The New Yorker

The New Yorker сэтгүүл коронавирусын эрин үед өргөнөөр ашиглагдах үгсээр шинэ толь бичиг боловсруулжээ. Энэхүү толь бичигт цоо шинэ үг хэллэгүүд болон өмнө нь хэрэглэгддэг байсан ч шинэ утга агуулгатай болсон үгс багтсан байна.

Цар тахлын үед мэдэх хэрэгтэй хошин үгсийн толь бичиг - Maskhole, Covid-30 болон бусад (фото 1)

  • Maskhole (asshole-той төстэй) - амны хаалтаа ямар ч үр дүнгүй буюу хамар, эрүүнийхээ доор эсвэл дагзан дээрээ зүүдэг хүн.
  • Face naked - олон нийтийн газар амны хаалт зүүхээс татгалздаг хүн.
  • Body mullet - зөвхөн Zoom хуралд зориулсан хувцас. Жишээ нь бүсэлхийнээс дээш гоёмсог цамц, бүсэлхийнээс доош дотуур өмд.
  • NOVID-19 - амны хаалт зүүгээгүй хүнтэй 19 минутаас дээш хугацаанд хэт ойрын зайнаас харилцсаны дараа хоолой тань загтнаж, та үхэж байгаадаа итгэх болно. Хэрэв гараа угаах, амаа ариутгагчаар зайлах боломжгүй бол энэ мэдрэмж бүр ч удаан хугацаанд үргэлжилнэ.
  • Overdistancing - дараалалд таны өмнө өвөрмөц метрийн системийн ойлголттой хүн (2 x 2 м) дугаарлан зогсож, 6 метрээс бага зайнд хэнтэй ч ойртохгүй байхыг хэлнэ. Үүнийг бусад дугаарлан зогсож буй хүмүүс өөрийнхөөрөө ойлгож "оoчер" дайрах магадлалтай.
  • Domino distancing - таны ард дугаарлан зогсож буй хүн танд хэт ойртсоноор та урд талын хүн рүүгээ шахаж, ингэж явсаар дараалалд зогсож буй бүх хүн халдвар авч үхэх.
  • Emotional distancing - харилцааны тал дээр ямар нэгэн чухал шийдвэр гаргахгүй, бүр энэ талаар огт ярихгүй байх.
  • Covideo ("ковидео") - тусгаарлалтад байгаа хэн нэгний хүүхэд ямар нэгэн гайхалтай эсвэл аймшигтай зүйлс хийж буйг харуулсан богино видео. Ийм төрлийн видеог олон нийттэй хуваалцах нь зүгээр л өхөөрдөм зүйлсийг харуулах эсвэл тусламж хүсэхийн ирмэг дээр байгааг илтгэнэ.
  • Stockholm syndrome - засгийн газрын хорио цээргүй бүх зүйл сайхан болно гэсэн таамаг.
  • Someday, Noneday, Whoseday?, Whensday?, Blursday, Whyday?, Doesn'tmatterday: долоо хоногийн өдрүүд (Ямар өдөр гэдэг нь хамаагүй болсон байх үед).
  • Parenting - PlayStation яагаад Wi-Fi-тай холбогдон ажиллахгүй байгааг ойлгох чадвар.
  • Body Zoom-morphia - групп чатын үеэр та өөрийгөө үнэхээр муухай харагддагийг олж мэднэ, үүнээс өөр юунд ч төвлөрч чадахгүй байх мэдрэмж. .
  • Quorumtine - зурагтаар юу үзэхээ шийдэхэд шаардлагатай цөөн тооны гэр бүлийн гишүүд.
  • Pan-demic - хөл хорионы үеэр аюулд хүргэх хэмжээний талх барих.
  • COVID-30 (өмнө нь COVID-15 байсан) - хөл хорионы үеэр насанд хүрсэн хүний дунджаар нэмсэн жин. Заримдаа энэ нь pan-demic-тай холбоотой байх нь бий.
  • Helter shelter - хөл хорионы үеэр гэр тань бохир заваан, хөл толгой нь олдохгүй санагдаж, та зүгээр л "Чөтгөр аваг, гадаа гарцгаая. Тэртээ тэргүй бид болон нэлээд олон хүмүүс үхнэ" гэж хэлмээр санагдах үед.
  • Flattening the curve - гурван сарын турш бэлтгэлийн өмд өмссөний дараа жийнсэндээ багтах гэж хичээх үед (COVID-30-г харна уу).
  • Going viral - вирус шиг тархах гэсэн хэллэгийг дахин ашиглаж болохгүй.

 

 

цааш үзэх