Хайх

Мөрөөдлийн ажил: Шведэд залхуу хүмүүст зориулсан ажлын байрны зар гарчээ

Мөрөөдлийн ажил: Шведэд залхуу хүмүүст зориулсан ажлын байрны зар гарчээ

Сайн цалинтай мөнхийн ажлын байр

Text: Buro.Mongolia


Зураг:

Шведийн Урлагийн агентлагаас (Public Art Agency Sweden) нэгэн мөрөөдлийн ажлын байрыг санал болгож байна. Тодруулбал тэд Гётеборг дахь галт тэрэгний буудалд өглөө болон оройдоо тодорхой цагт ирж гэрэл унтрааж, асаах хүн хайж байна. Бусад цагт тухайн ажилтан хүссэн зүйлээ хийж болох юм. Харин цалингийн хувьд сард 2,300 ам.доллар байхаас гадна мөнгөний хэмжээ жил бүр 3,2% өснө хэмээн ажил олгогчдын зүгээс амлаж байна. Үүнээс гадна амралтын өдөр, ээлжийн амралт, тэтгэвэр зэргийг бүгдийг нь тооцоолжээ. Ингээд ч зогсохгүй тухайн хүн өөрөө л ажлаасаа гарахыг хүсэхгүй бол сонгогдсон ажилтныг насан туршид нь халахгүй байхаар шийдсэн байна.

"Мөнхийн ажлын байр" нэртэй энэхүү арт төслийг Симон Голдин болон Якоб Сеннебю нар санаачилжээ. Тэд энэхүү төслөөрөө дамжуулан ажлын байрны тогтвортой байдалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүсжээ. Одоогоор ажилтны цалинд зориулан Шведийн урлагийн зөвлөл болон Зам тээврийн удирдлагаас 650,000 ам.долларыг төсөвлөсөн байна.

Гэхдээ ажил горилогчдын хүсэлтийг 2025 оноос эхлэн авах юм байна. Учир нь тус галт тэрэгний буудал нь одоо баригдаж байгаа бөгөөд 2026 онд л ашиглалтад орох юм.

цааш үзэх