Хайх

Меган Маркл улс төрийн карьер хийхээр төлөвлөж байна

Меган Маркл улс төрийн карьер хийхээр төлөвлөж байна

Тэрээр өөрийн нөлөөг ашиглан арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Меган Маркл болон хунтайж Харри нар Их Британиас АНУ-д суурьшаад удаагүй байгаа билээ. Тэгвэл АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэл өрнөж байгаа энэ үед жүжигчин бүсгүй улс төрийн карьер хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Daily Mail сонин мэдэгджээ.

"Түүний зорилго зөвхөн жүжигчний карьераар хязгаарлагдахгүй гэж тэр үздэг. Меган өөрийн дуу хоолойг нийгмийн өөрчлөлтийн төлөө ашиглахыг хүсэж байгаа бөгөөд цаашид улс төрийн карьер хийхийг үгүйсгэхгүй байгаа" гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Сассексын гүнгийн авхай хатан хааны ордноос АНУ руу нүүсэн нь ирээдүйн хувь заяаг нь шийдвэрлэсэн алхам болсон хэмээн үзжээ.

Меган яг одоо түүний нөлөө өмнөхөөсөө ч илүү чухал байгааг онцолсон юм. Тэрээр арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэх эхний алхмуудаа аль хэдийнэ эхлүүлсэн байгаа юм. Тухайлбал Меган Америкийн алдарт нэвтрүүлэгч Опра Уинфри болон бусад нөлөө бүхий лидерүүдтэй уулзаж тэгш бус байдалтай хэрхэн тэмцэж болох талаар зөвлөлдөөд амжжээ.

Эргэн сануулахад саяхан Меган Маркл Black Lives Matter хөдөлгөөнийг дэмжсэн видео цацаж, цагдаа нарын гарт амиа үрэгдсэн хүмүүсийн нэрсийг дурдсан билээ.

цааш үзэх