Хайх

Ухаалаг биш ч үзэл суртлын Microsoft бугуйвч

Ухаалаг биш ч үзэл суртлын Microsoft бугуйвч

Зорилго

Text: Б.Амина


Зураг:

Саяхан өөрсдийн их дэлгүүрээ Тавдугаар өргөн чөлөөнд нээсэн Microsoft компани загварын салбараас гадна үлдэлгүй аксесуар бүтээжээ

Microsoft компани InStyle сэтгүүлийн аксесуар хариуцсан эрхлэгч байсан Ариэл Састерын байгуулсан Sequence компанитай хамтран бугуйвч гаргасан байна. Тус бугуйвч нь Windows Surface-ын өнгөөр сүлжсэн загвартай гарчээ. Бугуйвчийг "ухаалаг" байдлаар бүтээгээгүй боловч үүнд NFC-чип суулгаснаар Windows, Android, Blackberry утасны арын хэсэгт хүргэхэд бугуйвч хэрхэн бүтсэн богино түүхийг харуулсан видео гардаг юм байна.

Ухаалаг биш ч үзэл суртлын Microsoft бугуйвч (фото 1)

Ариэл Састер тус бугуйвчыг Сальвадор улсад бүтээж байгаа аж. Сальвадорт тэрбээр өөрт болон нутгийн иргэдэд ээлтэй бизнес эхлүүлжээ. Тэрбээр жижиг, ашигтай зүйл хийснээр том үр дүнд хүрнэ гэсэн зорилго тавьсан нэгэн. Ариэл гэмт хэргийн нөлөөнд өртсөн, тусламж хэрэгтэй Сальвадор эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгож байгаадаа ихээхэн баяртай байгаа гэнэ.

Microsoft болон Sequence компаниудын бугуйвч "ухаалаг" биш ч үзэл суртлын бүтээл болж чадсан байна. Шинэ аксесуар "дэлхийн бүх хүмүүсийг илүү ихийг бүтээхийг" уриалжээ.

цааш үзэх