NASA Дэлхийтэй ижил хэмжээтэй долоон гараг олж нээсэн байна
Шингэн төлөвтэй ус байх магадлалтай
Сансар судлаачид хоёрдугаар сарын 22-нд Дэлхийтэй ижил хэмжээтэй долоон шинэ гарагийг нэгэн оддын аймгаас олж илрүүлсэн байна. Эдгээр гарагууд нь Дэлхийгээс 40 гэрлийн жилийн зайд оршиж байгаа бөгөөд тус гараг дээр шингэн төлөвтэй ус байх магадлалтай гэнэ. Тиймээс тэнд амьдрал байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм.
Судлаачид энэхүү гарагуудыг судлахад тохиромжтойгоос гадна ирээдүйд амьдрал илрүүлж ч магадгүй гэж онцолжээ. Мөн нэг гарагийн гадаргуугаас нөгөө гарагийн үүл, уулс харагдахаар хоорондоо их ойрхон оршиж байгаа юм.
Энэхүү нээлтийн дараагаар мэдээж хэрэг цахим ертөнцөд харь гарагийнхны тухай олон төрлийн онолууд тархаж байна.