Хайх

Нууцлаг, адал явдлын “Твин Пикс” кафе

Нууцлаг, адал явдлын “Твин Пикс” кафе

“Шар шувуунууд- харагддаг шигээ биш”

Text: Бюро 24/7


Зураг:

Твин Пикс цувралын кафе албан ёсоор аравдугаар сарын эхээр нээлтээ хийх хэдий ч анхны зочид нь өөрсдийн сэтгэгдлээсээ хуваалцжээ

1990 онд гарсан Америкийн телевизийн гэмт хэрэг, аймшгийн төрлийн хоёр бүлэгтэй "Твин Пикс" цуврал киногоор нэрлэсэн кафе саяхан Лондон хотноо нээгдлээ.  Анхны зочдын сэтгэгдлээс харахад тус хоолны газрын уур амьсгал нь цуврал киноныхтой адил байгаа гэнэ. Зочдыг үүдээр ороход тэдэнд нууц дүр бичсэн тусгай карт өгнө. Тэд үйлчлүүлэх хугацаандаа энэхүү картан дээрх дүрийг бүтээх учиртай ажээ. Мөн зочдод үйлчлэх зөөгч нар нь эртний баатруудын хуурамч нэртэй байх юм байна. Оройн зоог барихаас илүү хүсэл сонирхолтой хүмүүст тохирсон ямар ч адал явдлын сэдэл төрж болохуйц газар ажээ. Кафены цэсэнд махтай ороомог болон интоортой бялуу зэрэг үдшийг аятайхан өнгөрүүлэхэд хангалттай олон амттан бий. Энэ газар аяга кофе оочлонгоо өрөөгөөр тойрон явж сонин хачин дүрүүдтэй уулзаж, ярилцах гээд энгийн биш нэгэн оройг өнгөрөөхийг хүссэн хүмүүсийн байнга очдог газар болох биз ээ. 

Дашрамд дурдахад цагтаа хамгийн өндөр үнэлгээ авч байсан Твин Пикс цувралын нэрэмжит телевизийн шоу, сурталчилгаа, комик ном, видео тоглоом, кино, дууны үг хүртэл байдаг билээ. 

цааш үзэх