Хайх

Одоо Netflix-ээр үзэж байгаа киногоо Instagram Stories-д хуваалцаж болно

Одоо Netflix-ээр үзэж байгаа киногоо Instagram Stories-д хуваалцаж болно

Үзэж байгаа киногоо Instagram-ын найзууддаа санал болгоорой!

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Netflix тавцан нэгэн шинэ үйлдэл танилцууллаа. Тодруулбал одооноос эхлэн үзэж буй кино эсвэл телевизийн шоугаа Instagram Stories-д харуулж, дагагчдадаа санал болгож болох юм. Одоогийн байдлаар энэхүү шинэ үйлдэл нь зөвхөн iOS үйлдлийн системийн хэрэглэгчдэд нээлттэй байгаа ч тун удахгүй Android дээр ч ашиглах боломж бүрдэнэ гэдгийг The Verge мэдэгдэж байна.

Шинэ үйлдлийг ашиглахын тулд Netflix-ээр үзэж байгаа кино эсвэл шоуныхаа хуудас руу орж "Share" товчлуурыг дарж "Instagram Stories" хэсгийг сонгоно. Үүний дараа тухайн бүтээлийн зурагт хуудас автоматаар таны Instagram Stories руу шилжих бөгөөд та өөрийн хүссэн текст, стикерийг нэмж нийтлэх боломжтой. Харин дагагчид тань таны Stories-оос шууд Netflix рүү шилжиж, таны санал болгосон киноны мэдээллийг харж болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх