Олон нийтийн сүлжээ хэрхэн хосуудын салалт ба мэхлэлтийн шалтгаан болдог вэ?
Тухайн хосууд бие, биедээ сэтгэлтэй байсан ч хамаагүй
Олон нийтийн сүлжээг хэт их ашиглах нь романтик харилцаанд сөргөөр нөлөөлдөг болохыг олон шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанууд баталсан байдаг. Эрдэмтэд үүнийг технологийн ачаар хамтрагчаа хууран мэхлэх илүү амархан болсонтой холбон тайлбарлаж байна.
Social Science Computer Review сэтгүүл үүнийг баталсан нэгэн судалгааг саяхан нийтэлсэн байна. Судлаачид сайн дураараа судалгаанд хамрагдахыг хүссэн хосуудыг хоёр хэсэгт хуваажээ. Хэрэв эхний хэсэгт цаашид хамтдаа байх хүсэлтэй, дотно харилцаатай хосууд багтсан бол нөгөө хэсэгт түр зуур болзож байгаа хүмүүс хамрагдсан байна.
Судалгааны үр дүнд бүх хосууд ижил түвшинд өөрсдийн харилцаандаа сэтгэл хангалуун байсан нь тогтоогджээ. Гэхдээ хоёр дах бүлэгт хамрагдсан хүмүүсийн онлайн найзуудын жагсаалтад ирээдүйд романтик харилцаа үүсгэх боломжтой хүмүүсийн тоо илүү их байсан аж.
Сонирхолтой нь судлаачид судалгаанд хамрагдсан бүх хүмүүсээс онлайн найз нарынх нь дунд зүгээр ч нэг сээтгэнэл бус харин жинхэнэ харилцаа үүсгэх боломжтой хүн байгаа эсэхийг тодруулахад хоёр бүлэгт хамрагдсан хүмүүсийн хариулт бараг ижилхэн байжээ. Үүнээс улбаалж онлайн найзууд романтик харилцаанд заналхийлдэг болохыг судлаачид олж тогтоосон байна.
Мөн хамтрагчаа хуурахад нас төдийлөн хамаарахгүй гэдгийг судалгаа баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн хүн хэдий чинээ их хугацааг интернетэд өнгөрөөнө, төдий чинээ "запас" хамтрагч олох магадлал нь өндөр байдаг байна.