Playboy нүцгэн эмэгтэйчүүдийн зураг нийтлэхээс татгалзлаа
Ёс журмын хүрээнд
Одоо нүцгэн зурганд хэн ч гайхахгүй. Харин үзэгчдийг татахын тулд эрс шийдэл гаргах хэрэгтэй хэмээн Playboy сэтгүүлийн удирдлага Скотт Фландерс болон үүсгэн байгуулагч 89 настай Хью Хефнер нар үзжээ. Мэрилин Монрогийн зурагтай хавтас бүхий сэтгүүлийн анхны дугаараа гаргаснаас 20 жилийн дараа буюу 1972 онд уг сэтгүүл таван сая хувиар борлогдож байлаа. Гэтэл одоо 800 мянга болтлоо хэвлэлт нь буурсан байна.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард Facebook болон Twitter дэх хуудсандаа илэн далангүй зураг нийтлэхээс таталзсанаар сэтгүүл уг шинэ бодлогынхоо эерэг нөлөөг мэдэрч эхэлсэн байна. Үүний дараа тэдний уншигчид дөрөв дахин нэмэгдэж, дундаж нас 47 байснаас 30 болон буурчээ.
Шинэ бодлого нь Playboy сэтгүүлийг илүү хүртээмжтэй, дотно болгоно гэдэгт Скотт Фландерс итгэлтэй байгаа аж. Харин эрчүүдийн алдарт сэтгүүл хэрхэн өөрчлөгдөхийг бид 2016 оны гуравдугаар сард харна.