Хайх

Итали дахь Priceless Milano ресторан

Итали дахь Priceless Milano ресторан

Өндөр зэрэглэл

Text: Б.Амина


Зураг:

Миланийн төвд байрлах сонгодог барилгын дээвэр дээр орчин үеийн архитектур загвартай рop-up ресторан нээгдлээ. Тэд ирсэн бүх зочид нэг ширээнд сууж амтат хоол зооглох өвөрмөц орчин бүрдүүлжээ

Милан зөвхөн загварын долоо хоног бус мөн Дуомо, Сфорца шилтгээн, шоппинг молл зэрэг дуусашгүй олон үзэх зүйлтэй. Италичууд мөн хоолонд өндөр ач холбогдол өгч, өөрсдөө ч сайхан хоол хийх дуртай байдаг. Та ч бас тэдэн шиг амттанд дурлаж, хоолноос бүрэн таашаалыг мэдрэх дуртай бол саяхан нээгдсэн Priceless Milano рестораныг сонирхоорой. Энэхүү ресторан хотын төвд байрлах барилгын дээвэр дээр байх тул тэндээс харагдах орчин маш гайхалтай байх болно. 

Сонирхолтой нь одоогоор Миланд нээгдээд буй энэхүү pop-up ресторан цаашид Парис, Лондон гээд аль нэг их хотын төвд нээгдэж магадгүй юм байна.

Итали дахь Priceless Milano ресторан (фото 1)Итали дахь Priceless Milano ресторан (фото 2)Итали дахь Priceless Milano ресторан (фото 3)

цааш үзэх