Хайх

Шинэ мянганы залуучууд шилтэй сүү сонгож байна

Шинэ мянганы залуучууд шилтэй сүү сонгож байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британи улсад 1950, 1960-аад оны үеэр шилтэй сүү гэрээр хүргэх үйлчилгээ энгийн үзэгдэл байлаа. Гэвч цагийн явцад дэлгүүрээс худалдан авалт хийх нь хямд, хялбар болсноор шилэн савтай сүүний хүргэлтийн үйлчилгээ аажим аажмаар замхран арилсан байдаг. Харин шинэ мянганы залуус байгаль орчинд ээлтэй, хуванцар хог хаягдал багатай амьдралын хэв маяг сонгох нь олширсноор шилтэй сүү гэрээр худалдаалах үйлчилгээ нь эргэн иржээ.

Дэвид Аттенборогийн өгүүлсэн "Цэнхэр Дэлхий II" баримтат кино эерэг өөрчлөлт дагуулж, 2018 оноос хойш шилэн савтай сүүний эрэлт өссөн хэмээн Лондон хотын Milk&Milk, Park Dairies компаниуд онцолж байна. Шилэн савтай сүүний хүргэлт хоёр жилийн дотор 25% өсөж статистикийн тооцооллоор Их Британи Улсын нийт сүү борлуулалтын 3% нь сүү хүргэлтийн үйлчилгээнээс бүрдэж байгаа аж. Энэ нь өдрийн нэг сая пинт буюу 570,000,000 литрийн борлуулалт юм.

Шилэн савтай сүү худалдан авсны ач холбогдол нь гэрийн болон хуванцар хог хаягдлыг багасгаж, шилэн савыг 25 хүртэлх удаа хэрэглэн дараа нь дахин боловсруулалтад оруулах боломжтой билээ. Шилтэй сүүний хүргэлтийн үйлчилгээ 35 хүртэл насны, давхар орлоготой залуу гэр бүлүүдэд эрэлттэй байдаг бөгөөд энэ сонголт нь байгаль орчинд ээлтэй учраас залуучууд бага зэргийн илүү үнээр сүү худалдан авахаас эгдүүцэхгүй гэх ба бага насны сайхан дурсамжууд авчирдаг гэнэ.

 

 

цааш үзэх