Хайх

Скарлетт Йоханссон ганц хостой байх харилцааг хэвийн бус зүйл гэжээ

Скарлетт Йоханссон ганц хостой байх харилцааг хэвийн бус зүйл гэжээ

Түүний хувьд гэрлэлт бол "сайхан" хариуцлага

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Скарлетт Йоханссон Playboy сэтгүүлийн гуравдугаар сарын шинэ дугаарт өгсөн ярилцлагадаа моногам буюу ганц хостой байх харилцаа, гэрлэлтийн тухай өөрийнхөө үзэл бодлыг ярьжээ

"Миний бодлоор гэрлэлт гэдэг ойлголт өөрөө их романтик бөгөөд сайн зүйл байж болно. Гэхдээ ганц хостой байх харилцаа хүний хувьд хэвийн зүйл гэж би бодохгүй байна. Намайг ингэж хэлсний төлөө шүүмжилж болох ч би үүнийг маш хүнд хөдөлмөр гэж боддог. Моногам харилцаа олон хүний хувьд хэцүү зүйл байдаг нь хэвийн бус үзэгдэл гэдгийг нь баталж байгаа юм" хэмээн Скарлетт Йоханссон ярьжээ.

"Гэрлэлт бол нөлөө бүхий хуулийн гэрээ юм. Гэрлэлт үнэхээр бүхнийг өөрчилдөг. Харин гэрлэлтээ батлуулсны дараа юу ч өөрчлөгддөггүй гэж хэлж байгаа хүмүүс худлаа ярьж байгаа юм. Надад 10 жил хамтдаа амьдарч байгаа найзууд бий. Тэд саяхнаас л гэрлэхээр шийдсэн. Би хуримынх нь дараа шууд тэдний харилцаанд ямар нэг зүйл өөрчлөгдсөн эсэхийг асууна. Мэдээж тэд тийм гэж хариулах байх. Яагаад гэвэл энэ нь ч үнэн. Учир нь гэрлэлт бол "сайхан" хариуцлага. Гэхдээ хариуцлага бол хариуцлага шүү дээ" гэж Скарлетт Йоханссон өөрийн бодлоо хуваалцжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн нэгдүгээр сард Скарлетт  Йоханссон өөрийн нөхөр болох францын сэтгүүлч Ромен Дориакаас салах өргөдлөө өгсөн юм. Скарлеттын хувьд энэ нь түүний хоёр дах амжилтгүй гэрлэлт болж байна. Өмнө нь тэрээр жүжигчин Райан Рейнольдстой гэрлэж байжээ.

цааш үзэх