Хайх

Судалгаа: 10 хүний 9 нь эмэгтэйчүүдийн талаар өрөөсгөл хандлагатай

Судалгаа: 10 хүний 9 нь эмэгтэйчүүдийн талаар өрөөсгөл хандлагатай

Мөн гуравны нэг нь гэр бүлийн хүчирхийллийг зөвтгөдөг

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хүн амын бараг 90% нь эмэгтэйчүүдийн эсрэг өрөөсгөл хандлагатай байдаг болохыг социологичид мэдэгдсэн байна. Тодруулбал НҮБ-ын 75 оронд (дэлхийн хүн амын 80%) явуулсан судалгааны үр дүн үүнийг баталж байгаа юм.

Санал асуулгад оролцсон хүмүүсийн бараг тал хувь нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү улс төрийн лидер байдаг гэсэн бол 40% нь эрчүүд бизнесийн хувьд илүү амжилттай удирдагчид болдог гэжээ. Тэгвэл судалгаанд хамрагдсан хүмүүсийн гуравны нэг нь (хүйснээс үл хамааран) гэр бүлийн хүчирхийллийг зөвтгөдөг байна. Өөрөөр хэлбэл нөхөр нь эхнэрээ зодох явдлыг "байж болох зүйл" гэж үздэг аж.

"Бид эрчүүд давамгайлсан ертөнцөд амьдарч байгааг хүн бүр мэддэг. Харин энэ судалгаа үүнийг тоогоор баримтжуулаад өглөө. Энэ тоо баримтууд үнэхээр цочирдуулж  байна" гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирал Педро Консейсау мэдэгдлээ.

Судалгаанд хамрагдсан 75 орноос ердөө зургаан улсад л эмэгтэйчүүдийн эсрэг өрөөсгөл хандлага ажиглагдаагүй байна. Тодруулбал Австрали, Андорра, Швед, Нидерланд, Шинэ Зеланд ба Норвеги гэсэн зургаан улсад л эмэгтэйчүүдэд тэгш ханддаг болохыг баталжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх