Хайх

Та одоо Instagram-ын \"Following\" цэсээс найз нөхдийнхөө хийсэн үйлдлийг харах боломжгүй боллоо

Та одоо Instagram-ын "Following" цэсээс найз нөхдийнхөө хийсэн үйлдлийг харах боломжгүй боллоо

"Цахим мөшгөгчдөд" муу мэдээ дуулгаж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Instagram олон нийтийн сүлжээ "Following" буюу дагагчдынхаа хийсэн үйлдлийг хэрэглэгчдэд харах боломжийг олгож байсан цэсээс татгалзахаар шийджээ. Өөрөөр хэлбэл одооноос эхлэн найзууд тань хэнийг дагаж байгааг, тэдний бичсэн сэтгэгдлийг болон ямар зураг дээр "зүрх" дарсныг та харах боломжгүй болж байна. Мөн эсрэгээрээ таны хийсэн үйлдлийг ч дагагчид тань харж чадахгүй гэсэн үг юм.

Instagram-ын удирдлагууд аппын интерфейсийг хялбарчлах зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Түүнчлэн ийм үйлдэл байдгийг огт мэддэггүй маш олон хэрэглэгч байсныг Instagram-ын хөгжил хариуцсан захирал Вишал Шах дурдсан байна. "Зарим хэрэглэгчид тэдний хийсэн үйлдэл бусад хүмүүст харагддаг болохыг мэдээд маш их гайхаж байсан" хэмээн BuzzFeed News-д ярьжээ. Мөн энэхүү үйлдэл нь эрэлт багатай байсан нь бүр мөсөн татгалзах бас нэгэн шалтгаан болсныг тэрээр онцолсон юм.

Та одоо Instagram-ын "Following" цэсээс найз нөхдийнхөө хийсэн үйлдлийг харах боломжгүй боллоо (фото 1)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх