Хайх

Том Хэнкс ба Рита Уилсон нарын хүүхдүүд эцэг эхийнхээ биеийн байдлыг мэдээллээ

Том Хэнкс ба Рита Уилсон нарын хүүхдүүд эцэг эхийнхээ биеийн байдлыг мэдээллээ

Сандрах шаардлага байхгүй

Text: Buro.Mongolia


Гуравдугаар сарын 12-ны өдөр жүжигчин Том Хэнкс ба түүний эхнэр Рита Уилсон нар өөрсдийн албан ёсны олон нийтийн сүлжээгээр дамжуулан коронавирусын халдвар авснаа олонд мэдэгдсэн билээ. Тэгвэл саяхан тэдний хүүхдүүд Чет ба Колин Хэнкс нар олны сэтгэлийг тайвшруулах зорилгоор эцэг, эхийнхээ биеийн байдлын талаар Instagram хуудсаараа дамжуулан мэдээллэжээ.

"Эцэг эх маань коронавирусын халдвар авсан. Итгэмээргүй юм. Би саяхан тэдэнтэй утсаар ярьсан. Хоёулаа зүгээр байгаа. Биеийн байдал нь ч өвчтэй гэж хэлэхээргүй байна. Тэд үүссэн нөхцөл байдалд санаа зовохгүй байгаа. Мэдээж тэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авах шаардлагатай. Гэхдээ санаагаа зовоон, түгших хэрэггүй гэж би бодож байна" хэмээн Чет ярьсан байна.

Харин түүний ах Колин олон нийтэд хандан дэмжлэг үзүүлж буйд талархсанаа илэрхийлж, эцэг эхийнх нь биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай эмчилгээгээ Австралид авч байгаа гэж бичжээ. "Тэд бүрэн эдгэрнэ гэдэгт би итгэлтэй байна".

 

цааш үзэх