Хайх

Зурган дээр хамгийн дур булаам харагддаг позыг эрдэмтэд нэрлэлээ

Зурган дээр хамгийн дур булаам харагддаг позыг эрдэмтэд нэрлэлээ

Сэргэн мандалтын үеийн бүтээлүүдээс санаа аваарай

Text: Buro.Mongolia


Зураг:

Зурган дээр дур булаам гарахыг хүсэж байна уу? Тэгвэл эрдэмтэд сэргэн мандалтын үеийн бүтээлүүдээс санаа авахыг зөвлөж байна. Тодруулбал "контрапост" буюу биеийн жингээ нэг хөл дээрээ шилжүүлэн зогсож, бэлхүүс ба ташааны харьцааг (WHR индекс) илүү тодотгож өгдөг позыг хамгийн дур булаам гэж Америк, Португали ба Швед эрдэмтэд мэдэгдэж байна.

WHR индекс нь 0,7 гэсэн биеийн харьцаатай бүсгүйчүүд буюу элсэн цаг эсвэл лийр хэлбэрийн галбиртай эмэгтэйчүүд эрчүүдийн нүдэнд хамгийн дур булаам харагддаг бөгөөд контрапост поз нь энэ харьцааг улам бүр тодотгож өгдөг болохыг судлаачид онцолсон юм. Дашрамд дурдахад урлагийн бүтээлд дүрслэгдсэн эрчүүдэд ч гэсэн энэ поз ашиглагдаж ирсэн байдаг. Жишээ нь Микеланжелогийн "Давид" уран баримлыг харж болно.

"Уран бүтээлчид мянга, мянган жилийн турш энэ позыг уран бүтээлүүддээ тусгаж ирсэн. Тэд зөн совингоороо энэ позыг дур булаам гэж тооцдог байсан учраас уран бүтээлүүддээ ашиглаж ирсэн гэж бид үзэж байна" хэмээн судлаачид онцолжээ.

Эрдэмтэд өөрсдийн таамгаа батлахын тулд янз бүрийн позтой эмэгтэй хүний 3D хөргийг бүтээсэн бөгөөд модель тус бүрийн дур булаам байдлыг тодорхойлохыг 68 оюутнуудаас хүссэн байна. Туршилтын үр дүнд эрэгтэй ба эмэгтэй оюутнууд биеийн жингээ нэг хөл дээрээ авсан позтой моделийг хамгийн дур булаам гэж мэдэгджээ.

цааш үзэх