Гайхалтай хурим зохион байгуулахад тань туслах 5 Instagram хуудас
Хуримаа хийхээр төлөвлөж байвал доорх хуудаснуудаас бүтээлч санаа аваарай
Ойрын хугацаанд хуримаа хийхээр төлөвлөж байгаа уншигчид анхаарлаа хандуулаарай. Гайхалтай, мөрөөдлийн хурим зохион байгуулахад тань туслах, шинэ санаа өгөх Instagram хуудаснуудыг танилцуулж байна.
Хуримын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг @wildatheartbridal хэмээх хуудаснаас хурим зохион байгуулахад шаардлагатай бүхий л зүйлсийн мэдээллийг олж авах боломжтой. Түүнчлэн хамгийн өвөрмөц, шинэлэг загвартай хуримын даашинзуудтай танилцаарай.
Хуримын сэдэвтэй зураг авалтаа илүү бүтээлч болгож, хуримын ёслолоо илүү нүд баясгам байдлаар чимэглэхийг хүсвэл @lovestonedbridal хуудсыг дагаарай.
@thebridaljourney хуудас хуримын ёслолоо шинэлэг, орчин үеийн уур амьсгалтай зохион байгуулах урам зоригийг өгөх болно. Мэдээж загварлаг хуримын даашинз, туфлины загваруудыг ч мөн танилцуулдаг байгаа.
Австралийн алдартай хуримын даашинзын брэнд болох One Day Bridal-ийн хуудаснаас хуримын даашинзын сүүлийн үеийн загваруудтай танилцан үс засалт, цэцгийн баглаа зэрэг хуримтай холбоотой бүхий л зүйлсийн талаар мэдээлэл олж аваарай.
Хуримын тухай The Lane онлайн сэтгүүлийн Instagram хуудаснаас сүүлийн үеийн декор, хуримын даашинзын трендийг харуулсан үзэсгэлэнт зургуудыг олох боломжтой.