Гэрт тань анхилам үнэр нэмэх хүжнүүд
Yнэртэй лаа, охь тосноос өөр төрлийн үнэртүүлэгч хайж байгаа бол анхаарлаа хандуулаарай
Сүүлийн үед бид сэтгэл сэргээсэн анхилам үнэрт онцгой анхаарал хандуулж, үнэртэй лаа, охь тос болон хүжийг өдөр тутамдаа ихээхэн ашиглах болсон билээ. Тэр дундаа хүж нь анхилуун үнэртэйгээс гадна spiritual буюу сүнслэг шинж чанартай гэдгээрээ олны хэрэглэх дуртай үнэртүүлэгчээр тодроод байгаа юм. Түүнчлэн гоёмсог дизайнтай хүжний суурь интерьерд загварлаг уур амьсгал нэмдэг байгаа. Тэгвэл бид энэ удаа хамгийн тааламжтай үнэртэй хүжнүүд болон өвөрмөц загвартай хүжний суурьнуудийг танилцуулж байна.
Oribe, Addition Studio, L'Objet зэрэг брэндүүдээс мэлрэг цэцэг, зандан мод, эвкалипт навч, хуайс модны ноот агуулсан тааламжтай үнэртнүүдийг олох боломжтой бол саяхан Gucci брэнд сарнайн үнэртэй хүжийг танилцуулсан байгаа. Харин P.F. Candle Co брэндээс хавар нахиалж буй цэцэгсийг санагдуулам үнэр ялгаруулдаг хүжийг худалдан авах боломжтой. Суурь тавиурын хувьд гэвэл Gucci, Fornasetti брэндээс хамгийн этгээд өвөрмөц дизайнтай хувилбарыг олох боломжтой бол Cinnamon Projects декорын брэнд зэн минимал дизайнтай суурийг санал болгодог билээ.
Хүж
Addition Studio
L’Objet No. 69 Incense Sticks
Gucci Inventum Incense Sticks
Хүжний суурь
Gucci Herbarium Bee Incense Burner
Fornasetti Ortensia Incense Tray
Cinnamon Projects Circa Mineral Dalmation Stone Incense Burner