Хайх

Батлагдсан: Хүмүүсийн хөгжмийн сонирхол өсвөр насанд нь бүрддэг

Батлагдсан: Хүмүүсийн хөгжмийн сонирхол өсвөр насанд нь бүрддэг

Таны өсвөр насандаа сонсож байсан дуунууд одоогийн плейлистэд тань нөлөөлнө

Text: Buro.Mongolia


Зураг:

The New York Times сонин Spotify хөгжим түрээсийн үйлчилгээтэй хамтран хүмүүсийн дуу хөгжмийн сонирхол яг хэдэн настайд нь бүрддэг талаар нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд энэхүү хариултыг олохын тулд 1960-2000 оны хооронд Billboard-ын чартыг тэргүүлж байсан дуунууд болон Spotify-гийн тоо баримт дээр дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээс харахад хүмүүсийн хөгжмийн сонирхол өсвөр насанд нь бүрддэг болох нь тодорхой болжээ.

Тухайлбал эрчүүдийн хувьд хөгжмийн сонирхол нь бүрддэг хамгийн чухал үе бол 13-16 нас гэж тус сонин мэдээллэжээ. Хэрэв бүр ойлгомжтой тайлбарлавал тэднийг ойролцоогоор 14 настай байхад нь  хамгийн дуртай дуу нь цацагдаж байсан аж. Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал үе нь 11-14 нас бөгөөд тэд дунджаар 13 настай байхдаа хамгийн дуртай дуугаа сонссон байх өндөр магадлалтай гэнэ. Мөн эмэгтэйчүүдийн хөгжмийн сонирхолд хүүхэд нас илүү хүчтэй нөлөөлдөг гэдгийг судлаачид нэмж онцолсон байна. Сонирхолтой нь эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн бэлгийн бойжилт гүйцэх хугацаа нь тэдний хөгжмийн сонирхол бүрдэх үетэй нь давхцаж байгаа аж.

Жишээ дурдахад Radiohead хамтлагийн "Creep" сингл нь 38 настай эрчүүдийн хувьд хамгийн дуртай дуунуудынх нь нэг гэнэ. "Creep" дуу нь 1993 онд анх цацагдсан бөгөөд тухайн үед эдгээр эрчүүд 14 настай байжээ. Харин The Cure хамтлагийн 1987 онд гарсан "Just Like Heaven" дуу 40 настай эмэгтэйчүүдийн дунд нэлээд алдартай байсан гэдгийг The New York Times сонин мэдэгдсэн байна. Энэхүү дууг хамгийн анх цацагдах үед тэдгээр эмэгтэйчүүд 11 настай байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх