Хайх

Хэрхэн долоо хоног бүр нэмэлт чөлөөт цаг гаргах вэ?

Хэрхэн долоо хоног бүр нэмэлт чөлөөт цаг гаргах вэ?

Илүү ихийг амжуулах үр дүнтэй таван арга

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид өдөрт 24 цаг хангалтгүй байна хэмээн үргэлж ярьдаг шүү дээ. Гэхдээ нэгэнт л өдрийг 26 цаг болгон сунгах боломжгүй тул байгаа 24 цагаасаа хэрхэн чөлөөт цаг гаргаж болохыг Fast Company зөвлөж байна.

Хая

Facebook, шаардлагагүй уулзалтууд, хэрэгцээгүй апп, магадгүй бүр одоо эрхэлж байгаа ажлаасаа татгалзаад үзээрэй. Эдгээр зүйлсийн ихэнх нь үнэн хэрэгтээ тийм ч шаардлагатай биш бөгөөд бидний цаг хугацаанаас "хумсалж" байдаг.

Хязгаарла

Хэрэв та ямар нэг зүйлээс бүрэн татгалзаж чадахгүй байвал хязгаарлахыг хичээгээрэй. Жишээ нь өдөр бүр 30 минутыг чөлөөлснөөр та долоо хоногт 3,5 цаг, сард 14 цагийг илүү гаргах бөгөөд энэхүү чөлөөт цагаа хобби, сонирхол, амралтдаа зориулж болно.

Завсарла

Байнгын ачаалалтай ажиллах нь өдөр тутамдаа түгшүүрийг мэдрэх бас нэгэн шалтгаан болдог. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд түр завсарлага аваад үзээрэй. Тухайлбал ажил дээрээ амттай өдрийн хоол идэж, өдрийн дундуур зугаалж болох юм.

Шилжүүл

Чөлөөт цаг гаргах бас нэг арга бол үүрэг хариуцлагынхаа тодорхой хувийг бусдад шилжүүлэх юм. Хамт ажиллагсад, туслахуудынхаа дунд үүрэг даалгавраа дахин хуваарилж мөн гэрийн ажлаа ч гэр бүлийн гишүүдтэйгээ тэнцүү хувааж аваарай. Дотны хүмүүс тань танд туслахдаа баяртай байх болно гэдэгт итгэлтэй байна. Магадгүй тэд зарим нэг даалгавруудыг танаас ч илүү сайн биелүүлж болох юм.

Эцэст нь хүссэн зүйлээ хий

Хэрэв та  үргэлж хийхийг хүсдэг ч "Цаг огт хүрэлцдэггүй" зүйлээ хэрэгжүүлэхийг хүсвэл үүнийгээ нэн тэргүүнд тавиарай. Хүсэн хүлээсэн аялалдаа гар, дуртай сургалтдаа бүртгүүл, найзуудтайгаа уулз. Алийг нь ч бүү цуцалж, хойшлуул! Хамгийн ихээр хийхийг хүссэн зүйлээ хамгийн түрүүнд тавь. Бусад төлөвлөгөөнүүд тань үүнтэй зохицох л хэрэгтэй болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх