Хайх

BLACKPINK хамтлагийн Женнигийн мөрддөг дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэм

BLACKPINK хамтлагийн Женнигийн мөрддөг дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэм

Text: Buro.Mongolia


Женни шахуу хуваарийн дагуу ажилладаг ч тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм мөрддөг. Түүний баримталдаг амьдралын хэв маяг нь эрч хүчээр цэнэглэж, ажлын бүтээмжийг нь нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байна.


Пилатес

Женни долоо хоногийн тавд нь 1-2 цаг пилатесаар хичээллэдэг. Пилатес нь хүч тэнхээ нэмэгдүүлж, уян хатан байдал сайжруулж, биеийн зөв байрлалыг хөгжүүлдэг олон давуу талтай. Мөн тус спортын ачаар хэвлий, өгзөг, нуруу болон гуяны дотор талын булчингийн үйл ажиллагаа сайжирдаг билээ.


Агаарын иог

Женни хамтлагийн гишүүн Жисүгийн нөлөөгөөр анх 2017 онд агаарын иог туршиж байжээ. Тэрээр иогоор зөвхөн бие махбод төдийгүй оюун санааныхаа амгалан байдлын төлөө хичээллэдэг болохоо онцолдог.

Агаарын иог нь нурууны өвдөлт анагааж, уушгины багтаамж нэмэгдүүлж, уян хатан байдлыг сайжруулж, стрессээс ангижруулдаг тустай.


Цэвэр агаарт дасгал хийх нь

Женни тогтмол биш ч чөлөөт цагаараа цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Ингэснээр адреналины түвшин нэмэгдэж, эрч хүч, ажлын бүтээмж дээшилдэг байна.


Хоолны дэглэм

Хэрэв та Женнигийн Instagram хуудсыг дагадаг бол түүний тийм ч эрүүл биш хоол иддэгийг анзаарсан байх. Тэрээр хоолны тал дээр тэнцвэрт байдал хамгийн чухал гэж боддог. Тиймдээ ч түргэн хоол, амттан зэргийг зохистой хэмжээгээр багтаасан шим тэжээлтэй эрүүл хүнс хэрэглэхийг зорьдог байна.

Женни дасгал хийхээсээ өмнө өглөөний цайндаа бүхэл үрийн гурилаар хийсэн талх, эсвэл жимс жимсгэнэ идэх дуртай. Харин өдрийн цагаар авокадо орсон салат, оройдоо зутан шөл болон биеийг хоргүйжүүлэх жимс, ногооны шүүс уудаг байна. Түүнчлэн тэрээр гэдэс дүүргэж, шингэн хуримтлуулан гар, хөл, нүүр хавагнахад хүргэдэг давсны хэрэглээгээ бага байлгахыг хичээдэг гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх