Хайх

Apple компани 399 ам.долларын үнэтэй iPhone худалдаанд гаргалаа

Apple компани 399 ам.долларын үнэтэй iPhone худалдаанд гаргалаа

Хамгийн боломжийн үнэтэй iPhone

Text: Buro.Mongolia


Apple компани хэдхэн цагийн өмнө шинэ загварын iPhone SE ухаалаг гар утсаа танилцууллаа. 399 ам.доллараар худалдаалагдах iPhone SE нь Apple компанийн хамгийн хямд үнэтэй iPhone-оор тодроод байгаа юм. 4,7 инч Retina HD дэлгэцтэй iPhone SE ухаалаг утсанд хамгийн хурдан, хамгийн хүчирхэг A13 Bionic чип суулгаж өгсөн ба загварын хувьд iPhone 8 загвартай төстэй харагдана.

Харин камерын хувьд 12 мегапикселийн сүүдэр ба деталиудыг тодотгож, олон кадрыг нийлүүлэн нэг чанартай зураг гаргадаг HDR систем бүхий камер суурилуулсан тул мэргэжлийн мэт гэрэл зураг дарах боломжтой болсон байна. Үүнээс гадна шинэ утсыг ашиглан 60fps 4К видео бичлэг хийх боломжтой юм. Хөнгөн цагаан болон шилэн материалаар хийгдсэн iPhone SE загвар нь утасгүй цэнэглэх горимыг дэмждэг ба нэг метр гүний усанд 30 минут тэсвэрлэх чадалтай байна.

Өнгөний хувьд хар, цагаан, улаан гэсэн сонголттойгоор худалдаанд гарах ба дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн урьдчилсан захиалгыг авч эхлэх юм.

 

 

цааш үзэх