Хайх

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа

Бас шинэ HomePod спикерийн мини хувилбар

Text: Buro.Mongolia


Apple компани хэдэн долоо хоног хойшлуулсны эцэст өнөөдөр "Hi, Speed" нэртэй онлайн арга хэмжээгээ зохион байгуулж, шинэ үеийн iPhone 12 ухаалаг утаснуудаа танилцууллаа. Тус компанийн тэргүүн Тим Кук болон түүний баг Купертино дахь кампусаас шууд дамжуулалт хийн дөрвөн төрлийн ухаалаг утас болон шинэчлэгдсэн ухаалаг спикерийг олон нийтэд харуулсан байна. Ингээд шинэ төхөөрөмжүүдийг илүү дэлгэрэнгүй харцгаая.

5G технологи

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 1)

Юуны түрүүнд Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, IPhone 12 mini гээд бүх шинэ утаснууддаа 5G технологи нэвтрүүлж өндөр хурдны шинэ эринд шилжиж байгаа гэдгээ албан ёсоор зарласан юм. Ингэснээр одоо өндөр хурдаар файл татаж, өндөр чанараар видео стрим хийх болон бусад үйлдлүүдийг ашиглах боломжтой болно хэмээн онцолжээ.

iPhone 12 ба iPhone 12 mini

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 2)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 3)

Шинэ iPhone 12 ухаалаг утсанд 6,1 инчийн Super Retina дэлгэц, хөнгөн цагаан эх бие, асар бат бөх Ceramic Shield гэх тусгай шилний хамгаалалт суурилуулсан байгаа. Түүнчлэн өмнөх загвартай харьцуулбал 11% нимгэн, 15% жижиг, 16% хөнгөн болсон гэдгийг зохион бүтээгчид нь онцолсон юм. Ерөнхийдөө харагдах байдлын хувьд шинэ iPhone 12 нь iPhone 4 утсыг санагдуулам дизайнтай болсон байлаа. Харин процессорын хувьд Apple компанийн хамгийн сүүлийн үеийн, хүчирхэг A14 Bionic чипийг шинэ утсанд суулгаж өгсөн байна. Мөн MagSafe гэх соронзон технологийг суурилуулснаар утасныхаа ард төрөл бүрийн аксесуаруудыг тогтоож, утасгүй цэнэглэгч ашиглах боломжтой болжээ.

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 4)

Арга хэмжээний үеэр бас нэгэн анхаарал татсан зүйл нь түүхэнд бүтээгдсэн хамгийн авсаархан, хөнгөн 5G утас (Тим Кукийн хэлснээр) болох Iphone 12 mini хувилбар байлаа. iPhone 12 mini загвар нь 5,4 инчийн дэлгэцтэй гэдгээс бусдаар iPhone 12 загвартай ижил үзүүлэлтүүдийг өөртөө агуулжээ.

Шинэ iPhone 12, iPhone 12 mini утас хар, цагаан, улаан, ногоон, хөх гэсэн таван өнгийн сонголттойгоор худалдаанд гарна. Үнийн хувьд iPhone 12 mini загвар 699 ам.доллараас эхэлж байгаа бол iPhone 12 утас 799 ам.доллараас эхлэн худалдаанд гарч байна. iPhone 12 загварыг аравдугаар сарын 16-нд, iPhone 12 mini хувилбарыг арваннэгдүгээр сарын 6-нд урьдчилан захиалах боломжтой.

iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 10)

Танилцуулгын арга хэмжээний гол баатрууд нь мэдээж хэрэг 6,1 инчийн дэлгэцтэй iPhone 12 Pro болон 6,7 инчийн дэлгэцтэй iPhone 12 Pro Max загварууд байлаа. Ceramic Shield технологиор хамгаалагдсан Super Retina дэлгэц, дээд зэрэглэлийн зэвэрдэггүй ган материалаар бүтээгдсэн эх бие, таван нанометрийн A14 Bionic чип, мөн мэдээж хэрэг 5G сүлжээ гээд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ загваруудад суурилуулж өгчээ. Гэхдээ эдгээр загваруудын хамгийн гол давуу тал нь мэдээж камерын системдээ оршиж байгаа юм. Тодруулбал хэт харанхуй болон хэт гэрэлтэй орчинд зураг авахад зориулагдсан сайжруулсан мэдрэгч, хөдөлгөөнтэй үед зураг дарах тогтворжуулагч, AR технологийг ашиглахад зориулагдсан LiDAR сканнер зэрэг хэд, хэдэн шинэчлэлтүүдийг хийсэн байна. Мөн одоогийн байдлаар хамгийн том хэмжээтэй Apple-ын утсанд тооцогдож байгаа iPhone 12 Pro Max загварын телефото камер нь тухайн объектыг асар холын зайнаас ч ойртуулан (5x) дурандаа буулгах чадвартай болжээ.

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 11)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 12)

iPhone 12 Pro камераар авсан зургууд

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 20)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 21)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 22)

iPhone 12 Pro загвар нь багтаамжаасаа хамааран 999 ам.доллараас, харин iPhone 12 Pro Max нь 1,099 ам.доллараас эхлэн худалдаалагдана. Өнгөний хувьд хөх, алтлаг, мөнгөлөг, графит гэсэн дөрвөн төрлийн сонголттой.

iPhone 12 Pro загварыг аравдугаар сарын 16-нд, iPhone 12 Pro Max хувилбарыг арваннэгдүгээр сарын 6-нд урьдчилан захиалах боломжтой.

HomePod mini

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 23)

Эцэст нь Apple компани хөгжим тоглуулагч, болон хувийн туслахын үүргийг давхар гүйцэтгэдэг HomePod ухаалаг спикерийнхээ мини хувилбарыг танилцуулсан байна. Шинэчлэгдсэн спикер нь бөмбөрцөг хэлбэрийн дизайнтай болсноос гадна Siri-г ажиллуулахад дээд хэсгээс нь олон өнгийн гэрэл цацруулдаг болжээ. Мөн Apple компанийн S5 чипээр ажилладаг энэхүү спикер нь илүү чанартай дуугаралттай болсныг онцолсон юм, Илүү авсаархан бас өхөөрдөм загвартай HomePod mini спикер нь цагаан болон саарал өнгийн сонголттойгоор, 99 ам.доллараар арваннэгдүгээр сарын 16-нд худалдаанд гарна.

Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 24)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 25)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 26)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 27)
Apple компани iPhone 12, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max, iPhone 12 mini ухаалаг утас танилцууллаа (фото 28)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх