Хайх

iPhone X ухаалаг утсыг худалдаж авахад тун хэцүү байх болно

iPhone X ухаалаг утсыг худалдаж авахад тун хэцүү байх болно

Ердөө 2-3 сая ухаалаг утас л бэлэн байгаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн сард Apple компани сүр дуулиантайгаар iPhone X ухаалаг утсаа танилцуулсан билээ. Энэхүү шинэ ухаалаг утас нь ирэх арваннэгдүгээр сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийх бөгөөд харин үүнээс өмнө аравдугаар сарын 27-оос эхлэн урьдчилсан захиалга авч эхлэх юм. Гэхдээ KGI Securities компанийн шинжээч Мин-Чи Куо Apple компани эхний ээлжинд ердөө л 2-3 сая ширхэг iPhone X утас үйлдвэрлэсэн байгаа гэж мэдээллэж байна. Эдгээр бэлэн байгаа загварууд нь урьдчилан захиалсан хэрэглэгчдийн гарт очих юм. Тиймээс Apple компани эхний ээлжинд хэрэглэгчдийн эрэлтийг хангаж чадахгүй гэж Мин-Чи Куо нэмж онцолсон байна.

Мин-Чи Куогийн хэлснээр ханган нийлүүлэгчид iPhone X-ийн зарим нэг эд ангийг үйлдвэрлэхэд асуудалтай тулгарч байгаа гэнэ. Жишээ нь ухаалаг утасны антен, TrueDepth камер, нүүр царай таних 3D систем болон бусад эд ангиудыг сайжруулах шаардлагатай байгаа гэжээ. Гэхдээ шинжээчийн үзэж буйгаар бол 2018 оны эхээр iPhone X-ийн үйлдвэрлэлт 50%-иар нэмэгдэх аж.

Сонирхуулахад Apple компани iPhone 6S ухаалаг утсыг худалдаанд гаргасан даруйдаа (эхний хоёр хоногт) 13 сая ширхгийг хэрэглэгчдийн гарт хүргэж байсан билээ.

цааш үзэх