Хайх

Үсний бүрэн оношилгоо: Hair Coach ухаалаг сам

Үсний бүрэн оношилгоо: Hair Coach ухаалаг сам

CES 2017

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Францын Withings цахилгаан хэрэгслийн компани үс арчилгааны Kérastase брэндтэй хамтарч CES 2017 үзэсгэлэн дээр Hair Coach гэх ухаалаг самыг танилцууллаа

Лас-Вегас хотноо үргэлжилж буй Consumer Electronics Show буюу Хэрэглээний Цахилгаан Хэрэгслийн үзэсгэлэн дээр олон янзын технологийн гайхамшигууд танилцуулагдсаар байна. Үүний нэг бол L'Oreal компанийн үс арчилгааны брэнд болох Kérastase ба Withings-ийн хамтарсан компанийн Hair Coach хэмээх ухаалаг сам юм. Withings компанийн мэдээллэснээр бол энэхүү ухаалаг сам нь үсний бүрэн оношилгоог хийж чадах гэнэ. 

CES 2017 үзэсгэлэнгээс "Innovation Award" шагналыг хүртсэн Hair Coach ухаалаг сам нь дотроо микрофон, хурд хэмжигч, гироскопыг суулгаж өгчээ. Ингэснээр микрофон нь самнаж буй дуугаар үсний хуурайшилтыг хэмжиж, үс салаалсан эсэх болон гэмтэл хугарлыг тодорхойлох болно. Харин хурд хэмжигч ба гироскоп нь үс самнах арга барилыг дүгнэж, тусгай мэдрэгчүүд нь хэр их даралттай самнаж буйг мэдэгдэнэ. Hair Coach сам нь Wi-Fi эсвэл Bluetooth-ээр ухаалаг утастай холбогдож, тусгай аппын тусламжтай таны үсний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Мөн тус апп нь цаг агаар, агаарын чийгшил зэрэг орчны мэдээллийг харуулж, үсээ хэрхэн арчлах тухай зааварчилгааг давхар олгох болно.

Hair Coach ухаалаг сам 2017 оны дундуур 200 долларын үнэтэйгээр худалдаанд гарна.

Үсний бүрэн оношилгоо: Hair Coach ухаалаг сам (фото 1)Үсний бүрэн оношилгоо: Hair Coach ухаалаг сам (фото 2)

цааш үзэх