Хайх

Хүүхдүүд өөрсдөө робот программчилж байна

Хүүхдүүд өөрсдөө робот программчилж байна

Сурах нь хөгжилтэй байх ёстой

Text: Ж.Чинбат


Ирээдүйн зохион бүтээгч, шинийг санаачлагчдыг төрүүлэх зорилгоор 2014 онд Sphere компаниас гаргасан School Pasrents Robots Kids гэх боловсролын программтай танилцана уу

Энэ бүхэн их энгийн. Хүүхдүүдэд хайрцгандаа бөмблөгөн хэлбэртэй робот зааврын номтойгоо, 180 хэмийн шугам болон 1,2,3 гэх карттай хамт ирнэ. Эдгээр зүйлсийг бүгдийг нь хамтатгаад SPRK /School Pasrents Robots Kids/ гэж нэрлэх бөгөөд  ирээдүйн технологийн акулуудыг хүүхэд байхаас нь эхлэн хүмүүжүүлэх зорилгоор бүтээгджээ.

Хүүхдүүд энэхүү роботоо өөрсдөө программчилж сурах ба өгөгдсөн картуудаар тоглож болох олон төрлийн шинэ арга замуудыг хайж олох ёстой.  Олон төрлийн шинэлэг санааг тэд өөрсдөө гарган, шинжлэх ухааны мэдлэгээ нэмэгдүүлснээр ургуулан бодох чадвар, логик сэтгэлгээ нь технологийн хөгжлөөс урагш гарах гэсэн тэмүүлэлтэй нь хамт хөгжих болно. 

Энэхүү роботыг мөн iOS, Android үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжөөр удирдах аппыг суулган, Bluetooth-ээр холбон удирдаж болно. Апп суулгаснаар робот дороо эргэх, үсрэх гэх мэт хөдөлгөөнүүд хийж, бас хүссэн өнгөнд хувирах үйлдэл хийх программыг хүүхдүүд өөрсдөө зохиох боломжтой.  Түүгээр ч зогсохгүй роботыг өөрөө хөдлөх болон замдаа ямар нэгэн зүйлд тээглэвэл чиглэлээ өөрчлөн явах горимыг ч тохируулж болно. 
SPRK-ийн зохион бүтээгчид хэлэхдээ "Сурах нь хөгжилтэй байх ёстой. Тийм ч учраас бид SPRK-ийг бүтээсэн" гэжээ.
Өнөөдөр барууны боловсролын зах зээл дээр нийтдээ 15000 орчим сургуульд SPRK-ийг ашиглаж эхэлжээ. 

Дашрамд дурдахад Америкууд анх 1960-аад онд Сан Франциско хотын ойролцоох "Цахиурын хөндий"-г байгуулахдаа "Ирээдүйн технологийн ололт амжилтыг та нар бүтээ. Тэр чинь Америкийн ирээдүй байх болно" гэсэн философитойгоор бүх боломжоор нь хангасан. Тэгвэл одоо барууны ертөнц бүх хүмүүсээ хүүхэд байхаас нь эхлэн технологийн мастерууд болгох хөгжлийн дараагийн шатандаа орсон бололтой. 

цааш үзэх