Хайх

Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал

Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал

Lefay Resort & SPA Lago di Garda

Text: Buro.Mongolia


Зураг:

Мөнхийн залуу насыг бэлэглэх булаг үнэхээр байдаг болов уу? Энэхүү асуултын хариуг олохоор бид “адислагдсан нуур” гэгддэг Гарда нуурын эрэгт ирсэн юм. Ингээд нуурын мөнхийн усны тухай домог хэрхэн биеллээ олсон талаар тодрууллаа

Гарда нуурын орчин тойрныг кино сонирхогчид сайн мэднэ. Ялангуяа "James Bond"-ын шүтэн бишрэгчдэд аль хэдийнэ танил болсон газар юм. Та "Quantum of Solace" кинонд моторт завь болон автомашинаар хөөцөлдөж, эцэст нь тансаг зэрэглэлийн Aston Martin DBS-ийг нуурын уснаас татан гаргадаг хэсгийг санаж байгаа байх. Гэхдээ энд ийм хурц адал явдал зөвхөн камерын дуранд л өрнөдөг. Харин бодит амьдрал дээр Гарда нуурын эргэн тойронд маш нам гүм, тайван орчин бүрдсэн байдаг. Мөн Латин болон нутгийн хэллэгээр Гардо нуурыг Бенако гэж дууддаг бөгөөд "адислагдсан нуур" гэсэн утгатай юм. Энэхүү үгний утгыг ойлгохын тулд ганц удаа ч болов Гарда нуурын эрэгт очиж үзэх хэрэгтэй.

Гарньяно тосгоны "Riviera dei Cedri" буюу "Нимбэгний эрэг"-ийн яг голд байрладаг Lefay Resort & SPA Lago di Gardo зочид буудал нь Гардо нуурын үзэсгэлэнт байгалийг мэдрэхэд хамгийн тохиромжтой газар. Энэхүү зочид буудал нь нуур луу харсан гайхамшигтай дүр зурагтай бөгөөд тансаг спа төвөөрөө алдартай. Жуулчид тайвшрал болон урам зориг авахын тулд Lefay Resort & SPA Lago di Gardo зочид буудлыг зорьдог билээ. Сонирхуулахад, Иоханн Гёте Гарда нуур луу аяласныхаа дараагаар "Фауст" жүжгээ бичсэн гэдэг. Эндэхийн байгалийн гоо үзэсгэлэн гүн ухааны сэдэвтэй бодлууд төрүүлдэг байна. Мөн зочид буудлын өрөөнөөсөө гаралгүйгээр, захиалгаар хийлгэсэн тухтай буйдантай тагтан дээрээ сууж байгалийн сайхныг мэдрэх боломжтой. Lefay Resort & SPA Lago di Gardo зочид буудлын өрөө бүр цэлгэр, саруул тул, хаагдмал орон зайд байгаа мэт мэдрэмж огт төрүүлдэггүй. Буудлын өрөө нэг бол ногоон байгууламж руу гардаг эсвэл нуур болон уул руу харсан тагттай бөгөөд хангалттай нарны гэрэл өрөөнд нэвтэрдэг байна. Зочид буудлын усан сангийн хажууд байрлах баар болон ресторануудад мөн тагт байрладаг тул, Гарда нуурын дээгүүр нар жаргахыг үзэж болно. Харин спорт зааланд панорам маягийн том, том цонхнуудыг байршуулж өгчээ. Тиймээс хэрэв та гадаа гарах хүсэлгүй байвал, байгалийн үзэсгэлэнг зочид буудал дотроос мэдрэх боломжтой.

Үүнээс гадна, Lefay Resort & SPA Lago di Gardo зочид буудлын бүсэд олон жилийн настай модтой цэцэрлэгт хүрээлэн байрладаг бөгөөд нөхөн сэргээх гурван төрлийн хөтөлбөртэй. Тухайлбал, булчингийн уян хатан чанар болон тэнцвэртэй байдлыг дэмжих тусгай дасгал хийх зогсоолуудтай фитнесс зам байдаг. Мөн толгодын дундуур үргэлжлэх хоёр км гүйлтийн зам ч бий. Харин энэхүү эмчилгээний цэцэрлэгт хүрээлэн нь нийт таван хэсэгт хуваагддаг ба хэсэг бүр тодорхой нэг дасгалд зориулагдсан байдаг. Цэцэрлэгт хүрээлэнд хөнгөн сунгалтын дасгалуудаас эхлээд Хятадын уламжлалт дасгалууд болон иогийн дасгал хүртэл хийж болно.

Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал (фото 1)Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал (фото 2)

Энэхүү зочид буудалд бие махбодь болон сэтгэлийн тэнцвэрийг олж авахад зайлшгүй шаардлагатай бүхий л зүйл оршиж байгаа. Тиймээс ч Lefay Resort & SPA Lago di Gardo зочид буудлыг "зохицолдоо" гэдэг ганц үгээр тодорхойлж болно. Тус зочид буудал нь Дэлхийн шилдэг эмч нартай хамтран ажилладаг бөгөөд эрүүл мэнд болон гоо сайхныг тэтгэх Lefay SPA Method нэртэй тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь ирсэн зочдын бие махбодийг залуужуулж, сэтгэл санааг тэнцвэржүүлэх юм. Энд нойрыг хэвийн болгох, хоргүйжүүлэх, физик эмчилгээ, олон төрлийн иллэг болон бусад олон төрлийн хөтөлбөрүүд багтдаг. Тиймээс Lefay Resort & SPA Lago di Gardo зочид буудалд сэрэх бүрдээ зөв, эрүүл мэдрэмжээр өглөөг угтана.

Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал (фото 3)

Гарда нуур бол үнэхээр гайхамшигтай газар юм. Эндээс хүмүүс өөрийгөө нээн, сэтгэлийн эрч хүч аваад зогсохгүй, эерэг мэдрэмж авдаг. Дашрамд дурдахад Италийн найруулагч Жузеппе Торнаторегийн бүтээсэн "The Correspondence" киноны гол дүр цаашид амьдрах эрч хүч болон өөртөө тавьсан асуултуудынхаа хариуг олохын тулд энэхүү зочид буудалд ирдэг билээ.

Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал (фото 4)

Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал (фото 5)Мөнхийн залуу насны эх үүсвэр: Гарда нуурын аялал (фото 6)

цааш үзэх