Хайх

Chanel-ын анхны эрэгтэй цаг гарлаа

Chanel-ын анхны эрэгтэй цаг гарлаа

Хүслийн зүйл

Text: Б.Амина


Зураг:

Хамгийн эртний загварын орднуудын нэг Chanel эрчүүдэд зориулсан анхны цагаа танилцууллаа

Chanel 1987 оноoc эхлэн цаг урлаж эхэлсэн ч одоог хүртэл эрчүүдэд зориулсан цаг бүтээж байгаагүй юм. Харин энэ сарын 17-ноос эхлэн Базель хотноо зохион байгуулагдаж буй үзэсгэлэн дээр Monsieur нэртэй анхны эрэгтэй загварын цагаа танилцууллаа.

Chanel Calibre 1 цагны механизмыг өөрсдийн хүчээр бий болгосон бөгөөд Швецарийн Ла-Шо-де-Фон дахь үйлдвэртээ угсран бэлэн болгодог байна. Chanel эрчүүдэд зориулсан цаг бүтээхийн тулд найман мэргэжилтэн хөлсөлж, таван жилийн хугацааг зарцуулжээ.

Тэднийг ийнхүү ажиллаж байх зуур бусад брэндүүд эмэгтэй загварын цаг үйлдвэрлэлээ улам нэмэгдүүлсээр байсан билээ. "Өмнө нь манай өрсөлдөгчид эрэгтэй цагнаас ямар ч ялгаагүй эмэгтэй загварын цаг гаргадаг байсан. Зөвхөн хэмжээ нь л жижиг бөгөөд илүү их чимэглэлтэй байдаг байлаа. Xарин одоо өрсөлдөөн илүү хүчтэй болж байна" хэмээн Chanel-ын цаг үйлдвэрлэлийн салбарын захирал Николя Бо ярьлаа. Tэд дөнгөж одоо л эрэгтэй загварын цаг гаргаж байгаадaa нэг их санаа зовохгүй байгаа бололтой. "Бид зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн тоо зэргийг бараг л хардаггүй" хэмээн Николя Бо дурдсан байна.

Chanel-ын анхны эрэгтэй цаг гарлаа (фото 1)Chanel-ын анхны эрэгтэй цаг гарлаа (фото 2)

 

цааш үзэх